Medium блог системийг ашиглах зааварчилгаа
Сайт маань Medium блог системрүү шилжсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдэд маань сайттай ажиллахад зарим нэг болгоомжлол байж болзошгүй гэдэг үүднээс тайлбар өгч байна. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал чухалд тавигдах болсон өнөө цаг үед ийнхүү болгоомжлох нь зүй ёсны хэрэг юм. Гэвч Medium бол Facebook, Twitter, Instagram-ын нэгэн адил дэлхий даяар өргөн ашигладаг нэр хүндтэй блог систем тул хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалд санаа зовохгүйгээр ашиглах бүрэн боломжтой. Medium Privacy Policy-г эндээс уншина уу. Энэ нууцлалын бодлогын дагуу системд бүртгүүлсэн болон нэвтэрсэнээр таны мэдээллийн нууцлалыг Medium блог систем хариуцах бөгөөд бид ямар ч мэдээлэл бүртгэж авахгүй. Өмнө нь бид веб сайт гэдэг утгаар мэдээллийг өөр дээрээ бүртгэх боломжтой байсан бол одоо бид Medium блог системийг та бүхэн Facebook, Twitter, Insta ашигладгийн нэгэн адил зүгээр л “түрээсийн” байдлаар мэдээлэл түгээх блогийн зорилгоор ашиглаж байгаа болно. Иймд та мэдээллийн нууцлалд санаа зоволгүйгээр ашиглах боломжтой бөгөөд хүссэн үедээ өөрийн аккаунтыг устгах гарах боломжтой.
Харин Medium блог системд өөрийн Facebook болон Gmail, Twitter аль дуртай сошиал аккаунтыг ашиглан бүртгэл нээснээр сайтын мэдээллийг унших, ашиглахад илүү хялбар дөхөм зам нээгдэнэ.
- Шинэ мэдээ орох тутам танд Notification бүртгэлтэй мэйлээр тань очно.
- Өөрийн Medium аккаунтыг ашиглан сайтад өөрийн мэдээллийг оруулах, нийтлэх боломжтой.
- Medium аккаунттай бол зар мэдээллийг одоогийн Google form-оор биш өөрийн Medium аккаунтаар дамжуулан оруулах боломжтой.
- Мөн мэдээллийг Share хийж түгээх боломж илүү хялбархан болно.
- Medium аккаунтынхаа дотоод мэйл шуудангаар дамжуулан мэдээллийг илүү шуурхай авах болно
- Түүнчлэн Medium аккаунтаараа дамжин зөвхөн манай сайтыг биш гадаадын сайт блогуудын төрөл бүрийн мэдээллийг өөрийн сонирхлын дагуу тохируулан унших боломжтой.
Medium-д нэвтрэх
1.Нүүр хуудасны баруун дээд булангийн Get started товчийг дарах
2.Дараах боломжуудаас аль нэгийг сонгож нэвтрэх
3.
4.
5.Нэвтэрсэний дараа нүүрний баруун дээд буланд Аватар харагдана
Манай Shud.mn блогийг дагах
Нүүрний баруун дээд булангийн Follow товчийг дарж манай сайтын мэдээллийг дагана.
Мэдээллийг Share хийж түгээх Like дарах
Дараах товчуудаас сонгож мэдээллийг түгээнэ үү. Манай мэдээлэл таны сэтгэлд маш их нийцэж байгаа бол Applause (алга ташилт) товчийг дарж биднийг дэмжээрэй