Porcelain bonding alloys

GANTUMUR.DDS
3 min readMar 6, 2018

--

Уламжлалт нэршлээр метал керамик буюу porcelain-bonded-to-metal (PFM) шүдэлбэр нь гоо сайхны шаардлага ба бат бөх эдэлгээний байдлаасаа шалтгаалж өргөн хүрээнд ашиглагддаг ч уг шүдэлбэрийг хийхэд ашигладаг метал нь олон шаардлагуудыг хангасан байх ёстой. Эдгээрээс хамгийн чухал шинж чанар нь шаазанг шатаах үед металын хайлш нь хайлахгүйгээр метал ба шаазангийн хооронд бат бөх холбоо үүсгэдэг байх явдал юм. Метал шаазангийн хооронд үүсэх холбооны бат бөх чанар нь шаазанг металын гадаргууд холбодог ислийн бүрхүүлийн хэр сайн үүссэнээс шалтгаална. Гэхдээ металын исэл нь шаазангийн давхаргуудтай шууд харьцаж болохгүй бөгөөд ингэсэн тохиолдолд шаазангийн өнгөнд сөргөөр нөлөөлнө. Иймд эдгээр шинж чанаруудыг хангасан металуудад 4 төрлийн металын хайлш хамаарах бөгөөд: дээд зэргийн агуулгатай алтны хайлш (high-gold alloys), бага зэргийн агуулгатай алтны хайлш (low-gold alloys), палладийн хайлш (palladium alloys), хром агуулсан хайлш (chromium-containing alloys) хамаарна.

PFM restorations

Porcelain-fused-to-metal (PFM) шүдэлбэр нь цутгамал метал суурь (cast metal coping) ба түүн дээр шатаасан өндөр тэлэлттэй шаазан (high-expansion porcelain) материалаас бүрдэнэ. Шаазангийн дулаан тэлэлтийн коэфициент 13.0– 14.0 × 10−6/°C байдаг бол дийлэнх металын хувьд энэ нь 13.5–14.5 × 10−6/°C байдаг.

Ceramic–noble metal systems (Шаазанд зориулсан үнэт металын системүүд)

1.Дээд зэргийн агуулгатай алтны хайлш (high-gold alloys)(Type 1): gold–palladium–platinum хайлшууд нь зэврэлтийг тэсвэрлэх шинж чанар өндөр, цутгах болон гагнах ажилбар гүйцэтгэхэд хялбар боловч бат бэх шинж чанарын хувьд дунд зэрэг, дулааныг тэсвэрлэхдээ муу. Хайлшинд цагаан алт (platinum) ба паллади (palladium) нэмэх нь металын хайлах шинж чанарыг сайжруулж, дулаан тэлэлтийн коэфициентийг бууруулдаг. Эдгээр хайлшууд нь өөртөө иридиум болон тугалга агуулах бөгөөд энэхүү нэгдэлүүд нь алт болон цагаан алтнаас илүү исэлдэх шинж чанартай тул метал ба шаазангийн хоорондын холбоо үүсэхэд сайнаар нөлөөлнө.

2.Бага зэргийн агуулгатай алтны хайлш (low-gold alloys) (Type 2, 3): Хоёрдугаар төрлийн хайлш нь өөртөө палладийн агууламж өндөр боловч цагаан алт (platinum) ба төмөр агуулдаггүй. Гуравдугаар төрлийн хайлш нь найрлагандаа мөнгө агуулдгийн улмаас уг найрлага нь шаазан материалтай зохицол муу. Найрлаганд нь indium, gallium, тугалга, кобальт нэмж өгсөнөөр хайлшийн хатуулаг сайжирч, хайлах температур буурч, шаазан ба металын хоорондын холбоо үүсэлт сайжирна. Энэ төрлийн хайлшууд нь механик шинж чанар сайн, хайлах температур өндөр, зэврэлтийг сайн тэсвэрлэдэг, цутгах болон гагнахад хялбар.

3.Дөрөв, 5 ба 6-р төрлийн хайлшууд: Энэ төрөлд хамаарах хайлшууд нь бат бэх чанар ба шаазан металын хоорондын холбоог сайжруулах зорилгоор өөртөө мөнгө, зэс, кобальт агуулсан палладийн өндөр агууламжтай хайлшууд юм. Хайлшийн шинж чанар нь шаазан шатаах үед улам сайжрах боловч хар өнгөтэй ислийн бүрхүүл үүсгэдэг. 4-р төрлийн хайлш нь мөнгөний агууламжаараа л илүү болохоос үндсэндээ 3-р төрлийн хайлштай ижил. 5-р төрлийн хайлш нь зэс агуулдаг, бат бэх чанар өндөр, хэлбэр дүрс олох шинж чанар дунд зэрэг, цутгах болон гагнагдах нь хялбар боловч дулааныг тэсвэрлэхдээ маш муу. 6-р төрлийн хайлш нь найрлагандаа кобальт агуулах ба ерөнхий шинж чанараар 4-р төрлийн хайлштай төстэй боловч илүү сайн хэлбэр дүрс олох шинж чанартай.

Ceramic–base metal systems (Шаазангийн суурь метал систем)

PFM restoration-д үндсэн гурван төрлийн металын хайлш ашигладаг. Энэ төрлийн хайлшууд нь хайлах температурын хувьд үнэт металаас өндөр байх бөгөөд цутгах болон өнгөлөх ажилбар нь илүү нарийн түвэгтэй, ажилбараас шалтгаалсан эмзэг байдаг. Үнэ өртөгийн хувьд үнэт металаас илт хямд.

1.Никель суурьтай метал хайлшууд: Энэ хайлш нь 11–20% Cr агуулдаг нь зэврэлтийг тэсвэрлэх, хөнгөн цагаан ба титан нэмж өгсөнөөр бат бэх шинж чанар нь сайжирдаг. Найрлаганд Berrylium нэмж өгсөнөөр шаазан ба металын холбоо сайжирч хайлах температур буурдаг. Шинж чанарын хувьд харилцан адилгүй байх боловч бат бэх чанар ба уян харимхайн модулийн хувьд үнэт металаас илүү байдаг.

2.Кобальт суурьтай метал хайлшууд: Найрлагандаа 15–20% Cr агуулдаг нь зэврэлтийг тэсвэрлэх шинж чанар өгнө. Заримдаа 3–6% ruthenium агуулдаг нь цутгагдах шинж чанарыг сайжруулна. Энэ төрлийн металууд нь шинж чанарын хувьд никелийн хайлш шиг олон янз биш ч бат бөх шинж чанарын хувьд үнэт металаас илүү байдаг.

Хэдийгээр никель ба кобальт суурьтай хайлшууд нь уян харимхай шинж чанараар үнэт металаас илүү боловч метал суурийн зузааныг заасан хэмжээнээс нимгэрүүлж болохгүй. Яагаад гэвэл метал суурийн зузаан нь шаазанд тулгуур үүсгэх гол хүчин зүйл юм.

3.Титаны хайлш: Зах зээлд худалдаалахад зориулагдсан цэвэршүүлсэн титаны хайлш Ti–6Al– 4V нь зэврэлтийг тэсвэрлэх өндөр шинж чанар, маш сайн физик шинж чанартай. Титаны хайлшийг цутгах нь маш хүндрэлтэй боловч токарьдаж зорох болон бусад төрлийн технологи ашиглан метал суурь coping бэлтгэнэ. Хэдийгээр титаны хайлш ба шаазангийн хооронд холбоо үүсэх боловч заавал тусгай зориулалтын шаазан ашиглах шаардлагатай.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet