Post-and-Cores: Өнгөрсөн ба өнөө үе
Өнгөрсөн үеийн талаар товч дурдахад
Одоогоос бараг 250 жилийн өмнө шүдний мэргэжилтнүүд шүдний ёзоорт голонцор (post) байрлуулж шүд нөхөн сэргээх аргачлалын тухай бичиж үлдээсэн баримт бий. Энэ нь 1728 онд Pierre Fauchard-ын тайлбарласнаар “tenons,” ашиглах аргачлал бөгөөд уг аргачлалын дагуу шүдэнд метал голонцор суулгаад түүн дээрээ тулгуурлан гүүрэлсэн шүдэлбэр (bridge) бэлтгэх тухай юм. 1800 оны дунд үеэс металын оронд мод ашиглах болсон ба шүдний ёзоорт суулгасан модон голонцорт тулгуурлан бүрээс хийх нь шүдний эмч нарын дунд түгээмэл тархсан аргачлал байлаа. Ийнхүү модон голонцор ашиглах нь бэрхшээлтэй тулгарч байсан нь мод өөртөө шүдний хөндийн шингэнийг шингээж хөөж томорсоноор ёзоорын хугарлын шалтгаан болох асуудал юм. 19-р зууны сүүлээр нэлээд түгээмэл ашиглах болсон зохиомж нь “Richmond crown,” буюу Ричмондын бүрээс бөгөөд уг бүрээс нь шүдний ёзоорт суулгасан голонцор дээр тулгуурласан өөр хоорондоо салдаггүй нэг цул шаазан нүүрэвчтэй бүрээс юм. Тэгвэл 1930-аад оны үеэс post ба core хэсгийг тус тусад нь цутгаж хийх зохиомж эмнэлзүйн салбарт нэвтэрч Ричмондын зохиомжийг халсан байна. Энэхүү хоёр шатлалт аргачлал нэвтэрсэн нь бүрээсний ирмэгийн таарамжийг сайжруулж бүрээсний суултын шугамыг төрөл бүрээр зохиомжлох боломжийг нээж өгчээ.
Голонцорт тулгуурласан бүрээсэнд алдаа гарах шалтгаан
Эмнэлзүйн олон судалгаагаар голонцорт тулгуурласан бүрээсэнд алдаа гардгийг тогтоосон байдаг. Судалгааны баримтаас харахад шүдний зөөлцийг авч post core зоож сэргээсэн шүдэнд амьд шүднээс илүү их алдаа гардаг байна. Голонцорт тулгуурласан бүрээсний алдааны шалтгаан болох нэлээд олон нөхцлүүдийг тогтоосон бөгөөд эдгээрт: хоёрдогч цоорол, сувгийн эмчилгээний алдаа, шүдний тулгуур эдийн өвчин, post хөдөлгөөнд орох, наагч цементээс шалтгаалсан алдаа, post ба core өөр хоорондоо салах, бүрээс салах, post-ын тогтоогуур алдагдах, core хугарах, бүрээсний тогтоогуур алдагдах, post хугарах, шүд хугарах, шүдний ёзоор хугарах зэрэг хамаарна. Мөн метал post зэврэх нь ёзоорын хугарлын шалтгаан болно.
Өнөө үед ашиглаж буй post системүүдийг өөр хооронд нь харьцуулсан нь
Өнөө үед өөр хоорондоо ялгаатай эндодонтын болон шүд нөхөн сэргээх шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн post-and-core systems-ийг ашиглах бломжтой болоод байна. Эдгээр системүүд нь бүгд маш сайн судлагдаж, маш сайн баримтаар баталгаажсан байдаг ч эмнэлзүйн бүх нөхцөл байдалд ашиглаж болох төгс зохиомжлогдсон цорын ганц систем өнөөг хүртэл хараахан бий болоогүй байна.
Цутгамал post
Уламжлалт аргаар бэлтгэсэн цутгамал метал post нь геометрийн хэлбэр дүрсийн хувьд сувгийн хэлбэрт маш сайн зохицдог ба шүдний хатуу эдээс бага авах шаардлагатайгаараа давуу талтай. Цутгамал метал post-ыг конус налуу хэт их, хөндлөн огтололын хувьд жигд дугираг биш, хэвийн биш хэлбэртэй сувгууд, шүдний цөгцний хэсэг маш бага үлдсэн ёзоорт хэрэглэхэд тохиромжтой байдаг. Post-ыг аман дотор эсвэл амны гадна хэлбэржүүлэх боломжтой.
Энэ төрлийн post-ын дутагдалтай тал нь материалаасаа болох бөгөөд post-ыг хийж буй метал нь тугалмай эдээс уян харимхай модулийн хувьд 10 дахин их байх тул орчны эдэд даралт учруулсанаар эдийг гэмтээж алдаа гарах шалтгаан болно. Мөн зажлалтын зүгээс ирэх даралт нь post-нд дамжиж шүдний сувгийн хананд даралт учруулсанаар ёзоор хугарч болно. Бас нэг асуудал нь гоо сайханд төдийлөн нийцэхгүй бөгөөд метал post-оос шалтгаалан шүдний өнгөн хувирах, буйл хөхрөх зэрэг таагүй зүйлс тулгарна.
Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн post-coreийн системүүд
Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн post-coreийн системүүд нь цутгамал post-ийн альтернатив хувилбар юм. Урьдчилан бэлтгэсэн post-coreийн системүүдийг геометрийн хэлбэр, тогтоогуурын аргачлалаас нь шалтгаалан өөр хооронд нь ялгаж ангилна. Тогтоогуурын аргачлалаас нь хамааруулж post-core-ийг идэвхтэй болон идэвхгүй гэж ангилна. Post-ын идэвхтэй хэлбэр нь суулгах явцад сувгийн хананы тугалмайтай ямар нэг хэмжээнд шүргэлцэж барьцалдах бол идэвхгүй хэлбэр нь зөвхөн цементийн оролцоотойгоор тугалмайтай холбогддог. Post-ын үндсэн хэлбэр ба гадаргууд: конус налуутай хөрөөний ир мэт хэлбэр, конус налуутай тэгш гадаргуут, конус налуут эрчлээст, параллель хөрөөний ир мэт, параллель тэгш гадаргуут, параллель эрчлээст
Идэвхтэй тогтоогуур бүхий post-ууд нь идэвхгүй хэлбэрээс илүү сайн тогтоогуур үүсгэх боловч post-ыг суулгах үед сувгийн хананд их даралт учруулах тул зажлалтын даралтын нөлөөгөөр ёзоорыг хугалах шалтгаан болно.
Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн метал post
Уламжлалт урьдчилан бэлтгэсэн метал post-ууд нь platinum-gold-palladium, brass, nickel-chromium (зэвэрдэггүй ган), цэвэр титан, хромын хайлшаар хийгдэнэ. Хэдийгээр зэвэрдэггүй ган post нь хүчирхэг боловч өөртөө никель агуулдаг нь эдийн нийцэлд муу тул титаны хайлш ашиглах шалтгаан болно. Мөн уян харимхайн модуль өндөр буюу хэт хатуулаг байх ба зэврэлд өртөх зэрэг нь энэ төрлийн хайлшийг ашиглахаас зайлсхийх нөхцөл болдог.
Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн метал бус post
Метал бус постуудыг шаазан (zirconium oxide), fiber-reinforced resin-ээр хийнэ. Zirconium oxide post нь уян харимхайн бат бөх чанар өндөр бөгөөд эдийн нийцэл сайтай, зэвэрдэггүй боловч хэрэв алдаа гарсан үед түүнийг тасдахын тулд заавал алмаз ашиглах ёстой нь бэрхшээл учруулдаг. Харин fiber-reinforced composite resin post-and-core system нь дараах давуу талуудтай бөгөөд үүнд: нэг удаагийн ирэлтээр суулгана, лабораторийн зарлага шаардахгүй, зэвэрдэггүй, шүдний ёзоорыг хугалахгүй, гадаргуугийн хэлбэрээс шалтгаалж тогтоогуур сайн авна, шүдний бүтцийг хадгална, гоо зүйн хувьд сөрөг нөлөө байхгүй.
Ferrule effect-ийн тухай
Сувгийн эмчилгээ хийсэн шүдийг post-core систем ашиглан амжилттай нөхөн сэргээх эсэх нь тухайлсан бүтэц дизайны онцлог буюу ferrule effect-ээс хамааралтай байдаг. Бүрээсний тогтвортой байдал нь сувгийн эмчилгээ хийсэн шүдний засалтын дизайнаас шууд хамаарна. Сувгийн эмчилгээ хийсэн шүдэнд шүд засалтын явцад шүдний бүтцийг хэдий чинээ сайн хадгалан үлдээх нь паалан ясжмаг эдийн зааг дээр ирэх ачааллаас сэргийлж шүдний бүтэц бат бөх байхад нөлөөлнө. Иймд бүрээс хийхийн тулд шүд засахдаа ёзоор дээр заавал ferrule хэлбэр гаргаж өгнө. Энэ хүзүүвч хэлбэрийн ferrule дизайн нь бүрээсний эргэлдэх хөдөлгөөнд саад учруулсанаар илүү тогтвортой нөхцөл байдлыг үүсгэнэ.
Орчин үеийн технологиуд
Орчин үед эмнэлзүйн нөхцөл байдалд тохируулсан post-and-core systems -үүд улам сайжран боловсронгуй болсоор үйл ажиллаагааг илүү хялбаршуулсан “one-visit” post-and-core системүүд нэвтрээд байна. Гэсэн хэдий ч өмнөх үеийн системүүдийн нэгэн адил ямар материал, техник ашиглахаас шалтгаалан post-core-ийн амжилт тодорхойлогдоно. CR Foundation-ы судалгаагаар fiber-reinforced systems нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн метал посоос давуу болох нь тогтоогдсон байдаг. Сүүлийн жилүүдэд цутгамал метал постоос resin-based composite core-луу шилжих шилжилт ажиглагдаж байна. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн resin-based composite core-ууд нь шүдний сувгийн хананд маш сайн бонд үүсгэж холбогдогтой холбоотой. Мөн fiber-reinforced composite post system нь шүдний тугалмай эдтэй уян харимхайн модуль нь ижил төстэй байдаг.
Ном зүй
1. Smith CT, Schuman NJ, Wasson W. Biomechanical criteria for evaluating prefabricated post-and-core systems: a guide for the restorative dentist. Quintessence Int. 1998;29:305–312.
2. Smith CT, Schuman N. Prefabricated post-and-core systems: an overview. Compend Contin Educ Dent. 1998;19:1013–1020.
3. Roberts DH. The failure of retainers in bridge prostheses. An analysis of 2,000 retainers.Br Dent J. 1970;128:117–124.
4. Asmussen E, Peutzfeldt A, Heitmann T. Stiffness, elastic limit, and strength of newer types of endodontic posts. J Dent. 1999;27:275–278.
5. Zuckerman GR. Practical considerations and technical procedures for post-retained restorations. J Prosthet Dent. 1996;75:135–139.