ROOTS SUMMIT их хурал

GANTUMUR.DDS

--

BERLIN, Germany: Эндодонтын салбарын ROOTS SUMMIT их хурал нь эндодонтын салбарын хамгийн сүүлийн үеийн ололт дэвшилүүдийг танилцуулах шилдэг мэргэжилтнүүдийн гайхамшигтай лекцүүдээрээ алдартай төдийгүй энэ салбарын хэн бүхний оролцоог хангаж өгдөгөөрөө онцлог юм. Иймд Герман улсын нийслэл Берлин хотод болох энэ удаагийн их хуралд оролцож аман болон постер хэлбэрээр илтгэл хэлэлцүүлэх хэн бүхний материалыг 4-р сарын 30 хүртэл хүлээж авахаа зарлалаа.

Абстрактыг англи хэл дээр хүлээн авна. Аман байдлаар хэлэлцүүлэх материал нь мөн эмнэлзүйн тохиолдлын тайлан байж болох гэнэ. Итгэл бүрийн дараа 5 минутын асуулт хариултын хугацаа өгнө.

Абстрактыг abstracts@roots-summit.com хаягаар хурлын зохион байгуулах хорооны дарга Dr David E. Jaramillo-ын нэр дээр илгээнэ. Абстрактыг хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн эсэхийг 6-р сарын 1 гэхэд цахим шуудангаар хариу мэдэгдэх гэнэ.

Дашрамд дурдахад ROOT SUMMIT их хурал 2018 оны 6-р сарын 28-аас 7-р сарын 1-ы хооронд Герман улсын нийслэл Берлин хотод болно.

--

--

No responses yet