RPD1: Surveyor буюу параллелометр хэмээн нэрлэгддэг багажийн тухай

GANTUMUR.DDS
5 min readOct 27, 2017

--

Surveyor хэмээх багажийг Согог заслын нэр томьёоны толь бичигт дараах байдлаар тодорхойлсон байна.

“An instrument used in the construction of a removable partial denture to locate and delineate the contours and relative positions of abutment teeth and associated structures”-GPT.

Үүнийг утгачилан орчуулбал хэсгийн авагддаг шүдэлбэрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг байршуулах, тулгуур шүд болон түүний орчины эдийн хамгийн тохиромжтой байршил, хэлбэр дүрсийг дүрслэхэд ашиглагддаг зэмсэг юм.

Surveyor-ийг параллелометр нэрээр нь илүү өргөн хүрээнд мэдэх бөгөөд загвар дээрх шүдний болон бусад эдүүдийн гадаргуугийн параллель байдлыг судлах зорилгоор хамгийн анх 1918 онд Dr. A.J. Fortunati зохион бүтээж ашигласан байна.

Юуны тулд загвар хэмжилтийг хийдэг вэ?

RPD-ийн бүрэлдэхүүн хэсгүүдэд ордог хөдөлгөөнгүй болон хөдөлгөөнтэй уян харимхай хэсгүүдийн тогтоох болон бэхлэх үйлдэл хамгийн сайн үзүүлж чадах хамгийн зөв байршилыг олж тогтоох

Шүдэлбэрийн суултын зам (path of insertion)-ыг тодорхойлох

Тухайн хэсгийн (хатуу болон зөөлөн эдүүд) тээгээс дээш байрлах хамгийн өргөн хэсгийн өндөр (height of contour) ийг тодорхойлох

Зааг шугам (survey line)-ийг тодорхойлох. Зааг шугам гэдэг нь шүдний хамгийн өргөн хэсгээр татсан шугагамыг хэлэх бөгөөд height of contour-тай давхцана.

Шүдэлбэр хийхэд сөргөөр нөлөөлөх тээгүүдийг олж илрүүлэх

Surveyor-ын төрлүүд

Дараах төрлийн Surveyor-уудыг илүү их ашиглаж байна.

Ney surveyor (хамгийн өргөн хүрээнд ашигладаг)

Jelenko болон Will’s surveyor

Willam’s surveyor

Эдгээр Surveyor ууд нь бүтцийн суурь хэсгүүдээрээ өөр хоорондоо адил боловч зарим нэг зүйлсээрээ хоорондоо ялимгүй ялгаатай байдаг. Ерөнхийдөө William’s surveyor нь бусдаасаа илүү уян хатан шинж чанартай.

Surveyor-ын бүрэлдэхүүн хэсгүүд (Зураг 18.1а)

Тавцан (Surveying platform) шалны гадаргуутай праллель хэвтээ байрлал бүхий металл тавцан байх бөгөөд түүн дээр загварын тавиурыг тавьж хэмжилт хийдэг. Энэ нь Surveyor-ийн суурь хэсэг болж бусад бүх хэсгүүд түүнтэй холбогдох бөгөөд бусад эд ангиуддаа тулгуурын үүрэг гүйцэтгэнэ. (Зураг 18.1б)

Загварын тавиур (Cast holder/surveying table) Үүнийг surveyor-ийн тавцан дээр байрлуулна. Энэ нь суурь хэсэг болон загвар байрлуулах тавиур хэсгээс бүрднэ. Загварыг тавиур дээр дурын байрлалд байрлуулан түгжиж болох бөгөөд энэ үүргийг зориулалтын оньсон түгжээ гүйцэтгэнэ. Загварын тавиурын суурь хэсэг болон тавиур хэсгүүд хоорондоо бөмбөлөг эсвэл нугасан холбоосоор холбогдоно. Энэ нь тавиурыг хазайлгаж хөдөлгөх зориулалттай бөгөөд загварыг дурын байрлалд хазайлгаад түжиж тэр байрлалдаа хэмжилт хийх боломж олгоно. Загварын тавиурын өндрийг тохируулах боломжтой байдаг. (Зураг 18.2)

Загварын тавиурыг 100-аас илүү хазайлгах хэрэггүй бөгөөд ингэсэн тохиолдолд шүдэлбэрийн суултын зам (path of insertion) өөрчилөгдөж үүний улмаас шүдэлбэрийг аманд зүүхдээ өвчтөн амаа хэт том ангайлгах шаардлагатай болдог. (Хэрэв суултын зам өөрчилөгдвөл эмч даравч болон даравчны ором, баримжаалах хавтгай зэргийг төлөвлөж байснаасаа өөрчилөх шаардлагатай болно)

Босоо чиглэлийн багана (Vertical arm)

Энэ нь тавцангаас дээш босоо чиглэлд байрлана. Энэ баганан дээр surveyor-ийн хэмжилт хийх үндсэн эд ангиуд болох хэвтээ чиглэлийн гар (horizontal arm) хэмжилтийн бариул (surveying arm) байрлана. (Зураг 18.3)

Хэвтээ чиглэлийн гар (Horizontal arm)

Энэ нь босоо чиглэлийн багананы дээд хэсэгт бэхлэгдэх бөгөөд хэмжилтийн бариулыг өөртөө бэхлэж туслах үүрэгтэй. Ney surveyor-ийн хувьд энэхүү хэвтээ чиглэлийн гар нь хөдөлгөөнгүй байралдаг бол Jelenko surveyor-ийн хувьд грозинталь тэнхлэгийн дагуу эргэлдэж хөдлөх боломжтой байдаг.

Williams surveyors-ийн хувьд хэвтээ гар нь босоо багананы дунд хэсэгт бэхлэгддэг. (Зураг 18.1а) Энэ нь харьцангуй уян хатан бэхэлгээтэй хэвтээ чиглэлийн гар бөгөөд аль ч байршилд оруулан цоожлох боломжтой.

Хэмжилтийн бариул (Surveying arm)

Энэ нь хэвтээ чиглэлийн гаранд бэхлэгднэ. Дээш доошоо хөдөлгөөн хийх боломжтой. Босоо баганатай яг праллель байрлалд байна. Доод үзүүрт нь бэхэлч боолт бүхий хошуу байх бөгөөд түүнд загвар хэмжихэд ашигладаг хэрэгсэлүүдийг бэхэлж түгждэг. Jelenko surveyor-ийн хэмжилтийн бариул нь бас дээрээ пүрштэй. Ney surveyor-ийн хувьд хэмжилтийн бариулыг тодорхой байрлалд хөдөлгөөд түгждэг түгжээтэй байдаг. (Зураг 18.5)

Загвар хэмжигч хэрэгсэлүүд (Surveying tools)

Эдгээр хэмжилтийн хэрэгсэлүүдийг хэмжилтийн бариулын хошуунд бэхлэж загвар хэмжихдээ ашигладаг. Эдгээр нь өөр хоорондоо ялгаатай хэрэгсэлүүд байх бөгөөд карбон харандаа, лавай зорогч хутга, тээгийн гүн хэмжигч зэргийг хамааруулна.

Баримжаалагч гол (Analyzing rod)

Энэ нь эд зүйлийн гадаргууг судалдаг цэх шулуун металл гол юм. Энэ нь оношлогооны зориулалтаар ашигладаг хэрэгсэлүүдийн хамгийн чухал нь юм. Энэ нь шүдний болон эдийн хамгийн өргөн хэсгийн байршилыг тогтоох, түүнд анализ хийх, шүдэлбэрийн суултын заманд дэм болох аль эсвэл саад болох тээг хэсэг байгаа эсэх зэргийг олж илрүүлэхэд тусладаг. (Зураг 18.6)

Баримжаалагч голоор загварыг тандан судлах нь загвар хэмжилтийн хамгийн эхний үе шат юм. Баримжаалагч голууд нь загварын өөр хоорондоо праллель байрлалтай гадаргууг олж илрүүлнэ. Үндсэндээ бол шүдэлбэрийн суултын замыг тодорхойлох үед баримжаа авах хамгийн гол хэрэгсэл юм.

Карбон харандаа

Энэ нь ихэвчилэн цлиндр хэлбэртэй байх боловч Ney Surveyors-ийн хувьд тал цлиндр хэлбэртэй Jelenko surveyors-ийн хувьд голоороо хуваагдсан тал гурвалжин хэлбэртэй байдаг. Түүнийг хэмжилтийн бариулын хошуунд бэхлэж шүдний гадаргуугийн хамгийн өргөн хэсэг зааг шугамийг тодруулж зурахад ашигладаг. (Зураг 18.7)

Баримжаалах голоор шүдний гадаргуугийн хамгийн өргөн хэсгийг олсны дараа баримжаалах голыг авч оронд нь карбон харандаан гол шургуулаад шүдний гадаргууг шүргүүлэн тойрог замаар хөдөлгөхөд тухайн байрлалд шүдний хамгийн төвгөр хэсэг нь харандааны голтой шүргэлцэж тэр хэсэгт харандааны мөр гардаг. Энэхүү харандааны мөр гарсан шугамыг зааг шугам буюу survey line гэж нэрлэдэг. Энэхүү зааг шугам нь RPD-ийн нэлээд олон төрлийн бүрэлдэхүүн хэсгийг байршуулахад баримжаа болж өгнө.

Тээгийн гүн хэмжигч (Undercut gauges)

Энэхү хэмжилтийн хэрэгсэл нь аливаа биетийн шугаман хэмжээг хэмжигч өндөр нарийвчилалтай хэрэгсэл юм. Тээгийн гүн хэмжих хэрэгсэл нь тээгийн байршил болон гүний хэмжээг тодорхойлох төдийгүй 3 хэмжээс дээр анализ хийх боломж олгодог.

Stewart гэх зохиогч нь тээгийн гүн хэмжигчийг 3 стандарт хэмжээтэйгээр бүтээсэн бөгөөд 0.010 инч, 0.015 инч, 0.020 инч гэж нэрлэдэг. Харин Mc Cracken-ы бүтээсэн тээгийн гүн хэмжигч нь 0.010, 0.020 ба 0.030 инч хэмжээтэй байдаг. Бүх төрлийн хэмжигчийн гол нь адилхан бөгөөд зөвхөн хэмжилт хийгч хэсэг буюу тавган хэлбэрт бүтцүүдээрээ л өөр хоорондоо ялгардаг. (Зураг 18.7б)

Тээгийн гүн хэмжигч нь стандарт хэмжээтэй байдаг бол гүн хэмжигчид тохирох шүдний орчимын зайг тээгээс хамааруулан тохируулдаг.

Ney Surveyor-ийн хувьд тус тусдаа хэмжээтэй таваг хэлбэртэй гүн хэмжигчтэй байх бол Jelenko Surveyors 3 янзын хэмжээтэй сэнс хэлбэртэй гүн хэмжигчтэй байдаг. (Зураг 18.7с)

Лавай зорогч хутга (Wax knife)

Үүнийг мөн хэмжилтийн бариулын хошуунд бэхэлнэ. Энэ хутгаар илүүдэл лавайг зорж авах зориулалттай. Ихэвчилэн саад болох тээгийг таглах үед илүү гарсан лавайг суултын замтайгаа яг параллель түвшинд зорж авахад ашиглана. (Зураг 18.8)

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet