RPD2: Survey Lines буюу зааг шугамын тухай ойлголт
Зааг шугам гэдэг нь угтаа бол хийсвэр ойлголт бөгөөд загварыг шинжлэх явцад тулгуур шүдний цөгцний хамгийн гүдгэр хэсгийн өндрийг тодорхойлж карбон харандаагаар зурсан шугам юм. Сурах бичгүүдэд зааг шугамыг дараах байдлуудаар тодорхойлсон байна.
“A line drawn on a tooth or teeth of a cast by means of a surveyor for the purpose of determining the positions of the various parts of a clasp or clasps”- GPT
Утгачилан орчуулбал “хэсгийн шүдэлбэрийн дэгээ болон дэгээний бүрэлдэхүүн хэсгүүдийн байршилыг тодорхойлох зорилгоор surveyor-ын тусламжтайгаар шүдний эгнээний загварын нэг шүд эсвэл олон шүдийг хамруулан зурсан шугамыг хэлнэ” гэсэн байна. (Зураг 18.9)
Бас нэг өөр тодорхойлолтон дээр “A line produced on a cast of a tooth by a surveyor or scriber marking the greatest height of contour in relation to the chosen path of insertion of a planned restoration”GPT. гэсэн байна.
Утгачилан орчуулбал “Surveyor-ын тусламжтайгаар зураас гаргагч хэрэгсэлээр шүдний хамгийн өргөн хэсгийн өндрийг сонгож авсан суултын зам болон төлөвлөж байгаа зохиомжтойгоо харьцуулан тодруулж татсан шугамыг хэлнэ ” гэсэн байна.
Зааг шугам гэдэг нь эндээс шүдний хамгийн өргөн хэсгийн өндрийг тодруулан ямар нэг будагч зүйлээр татсан биет шугам болох нь харагдаж байна.
Тэгвэл survey line –тай байнга хамт хэрэглэгддэг шүдний цөгцний хамгийн өргөн хэсгийн өндөр (height of contour) гэх томьёолол нь ямар нэгэн биет шугам татагдаагүй ч survey line-ийг тодорхойлж байгаа хэсэг юм.
Тэгвэл хамгийн өргөн хэсгийн өндөр (height of contour) –ийг дараах байдлаар тодорхойлжээ.
“A line encircling a tooth designating it’s greatest circumference at a selected position” — GPT
Утгачилан орчуулбал “тухайн сонгон авсан байршилд шүдний гадаргууд хамгийн өргөн тойргийг тодорхойлж байгаа шугам юм” гэсэн байна. (Зураг 18.9)
Blatterfein шүдгүй хэсгийг хөвөөлөн оршиж буй шүдний хацар болон хэлэн талын гадаргууг шүдний босоо тэнхлэгийн дагуу голоор нь хоёр хэсэг болгон хуваагаад шүдгүй хэсэглүү харсан талыг нь ойрын зоне түүний эсрэг талыг холын зоне гэж ангилсан. (Зураг 18.10) Түүнчилэн түшилцэх гадаргыг ч мөн түүний адил ангилсан бөгөөд шүдгүй хэсэгрүү харсан талыг ойр нөгөө талыг нь холын зоне гэж ангилна.
Ингээд үүнтэйгээ харьцуулан зааг шугам (survey line)-ыг дараах байдлаар ангилсан.
Дээр байрлалтай зааг шугам
Дундын байрлалтай зааг шугам
Доор байрлалтай зааг шугам
Ташуу байрлалтай зааг шугам
Дээр байрлалтай зааг шугам (High survey line)
Ойрын зоны дээд 1/3 болон холын зоны дээд 1/3 оршиж буй зааг шугамыг дээр байрлалтай зааг шугам гэнэ. Дээр байрлалтай зааг шугам байх нь тээг гүнзгий болохыг илтгэх бөгөөд илүү их уян дэгээ хэрэглэх шаардлагатай. (Зураг 18.11)
Ийм төрлийн зааг шугам нь хазайсан шүд эсвэл паалан цементийн зааг хэсгийн диаметртэй харьцуулахад хоршихуйн хэсэг нь илүү өргөн диаметртэй шүдэнд илрэнэ.
Дундын байрлалтай зааг шугам (Medium survey line)
Ойрын зоны дээд 1/3-ээс холын зооны дунд 1/3 чиглэлд байрлана. Дундын байрлалтай зааг шугам илэрсэн үед Аккер болон Роучийн (Aker’s or Roach) дэгээг хэрэглэнэ. Аккерийн дэгээ нь илүү зохимжтой. (Зураг 18.12) Дундын байрлалтай зааг шугам ихэнх шүдэнд илэрч байвал загварыг хэмжиж байх үедээ хазайлгах хэрэгтэй.
Доор байрлалтай зааг шугам (Low survey line)
Ойрын болон алсын зонд хоёуланд нь зааг шугам нь хүзүүвчийн ойр 1/3-д байрлана. Доор байрлалтай зааг шугамын үед Т дэгээний хувилбарыг ашиглана. (Зураг 18.13) Энэ нь налсан шүдэнд ихэвчилэн илрэх бөгөөд үүнтэй хамт шүдний эсрэг талд дээр байрлалтай зааг шугам илрэнэ. Энэ тохиолдолд тогтоох үйлчилэлтэй дэгээ ашиглаж огт болохгүй бөгөөд учир нь тээг буйлтай хэт ойр орших тул эрүүл ахуйн хувьд арчилахад бэрхшээлтэй байдаг. Ийм тохиолдолд дараах дизайны зарчимуудын аль нэгийг баримтална.
Бэхлэх үйлчилгээтэй дэгээний мөрийг доор байрлалтай зааг шугамын дагуу, тогтоох үйлчилэлтэй дэгээний мөрийг эсрэг талын тээг хэсэгт байрлуулна
Уртасгасан дэгээ ашиглаж болно
Бүрээс хийх замаар шүдний хэлбэрийг засах
Түшилцэх гадаргуугийн тээгийг тогтоогуурын зорилгоор
Ташуу байрлалтай зааг шугам (Diagonal survey line)
Ойрын зоны дээд 1/3-ээс холын зоны доод 1/3 зүгт байрлана. reverse circlet дэгээ ашиглана. (Зураг 18.14)
Ихэвчилэн соёо болон бага араа шүднүүдийн хацар талын гадаргууд илрэнэ. Энэ тохиолдолд ихэвчилэн эсрэг үйлчилэлтэй дэгээ эсвэл бөгж хэлбэртэй Аккерийн дэгээ, эсвэл Роучийн дэгээний L болон T хувилбарыг ашиглана.