RPD3: Загвар хэмжилт буюу Surveying хийх аргачлалын тухай
Энэ нь RPD-ийн дизайн төлөвлөлтийн хамгийн анхны үе шат юм. ‘Survey’ хэмээх нэр томьёог дараах байдлаар томьёолсон байна.
“To examine as to condition, value, or situation; to appraise” or “To determine the form and position of a given entity by means of taking linear and angular measurements” or “To inspect or scrutinize” or “The procedure of locating or delineating the contour and position of the abutment teeth and associated structures before designing a removable partial denture” — GPT-1.
Эндээс 4 дэх тодорхойлолт нь энэ сэдэвт илүү тохиромжтой бөгөөд түүнийг утгачилан орчуулбал хэсгийн авагддаг шүдэлбэрийн дизайныг төлөвлөхөөс өмнө тулгуур шүд болон түүний орчины эдийг хамруулан тэдгээрийн хэлбэр дүрс, байршилыг тодруулах цогц ажилбарыг survey гэж хэлнэ гэсэн байна.
Тэгвэл surveying буюу загвар хэмжих ажилбар гэдгийг дараах байдлаар тодорхойлжээ.
“An analysis and comparison of the prominence of intraoral contours associated with the fabrication of a prosthesis”- GPT.
Утгачилан орчуулбал шүдэлбэр бэлтгэхэд шаардлагатай амны хөндийн хэлбэр дүрсийг шүдэлбэр бэлтгэх үйл явцтай нь хамтатган хооронд нь харьцуулах, дүгнэлт хийх ажилбарыг хэлнэ гэсэн байна.
Дээр хэлсэнчилэн загвар хэмжилт хийхдээ surveyor багажийг ашиглана. Surveyor багажийн тухай өмнөх нийтлэлдээ энд танилцуулсаныг уншина уу
Энэ нийтлэлтэй холбоотой Survey lines буюу зааг шугамын тухай энд мөн танилцуулсан байгааг үзнэ үү
Загварыг хэмжих тохиргоо хийх
Загвар хэмжих тохиргоо хийх гэдэг нь загварыг загварын тавиурт бэхлэх, “0” байрлалд загварыг түгжих, загварын тавиурыг тавцан дээр байрлуулах зэрэг ажилбаруудыг хэлнэ. Загварыг байрлуулсаны дараа хэмжилтийн бариул (surveying arm)-ыг загвартай жишин байрлуулна. Ийнхүү загварыг бэхлэж хэмжилтийн бариулыг байрлуулсаны дараа загварыг хэмждэг.
Загварыг загварын тавиурт бэхлэх
Анхдагч загварыг загварын тавиурт бэхлэж өгөх шаардлагатай. Загварыг тавиур дээр байршуулаад загвар хавчиж барих зориулалттай шахуургаар сайтар хавчиж нягт бэхлэж өгнө. Загварыг тавиурт бэхлэх үед шүднүүдийн хоршихуйн хавтгай суурьтайгаа праллель байх ёстой. Загварыг хэмжилт хийхийн өмнө хэзээ ч налуулж болохгүй. (Зураг 18.15)
Хэмжилтийн бариулыг байршуулах
Загварыг тавиурт бэхэлсэний дараа surveyor-ийн горизонталь гарыг тохируулна. Горизонталь гарыг босоо баганын дагуу хөдөлгөн загварт тохируулах бөгөөд ингэхдээ хэмжилтийн бариул нь загварын 3-аас багагүй өөр хоорондоо ялгаатай цэгт шүргэлцэх байрлалд аваачина. (Зураг 18.16)
Горизонталь гар тохиромжтой байрлалд очмогц түүнийг тухайн байрлалд нь зориулалтын эргүүлдэг боолтоор нь чангалж босоо багананд сайтар бэхлэнэ. Ney’s surveyor-ийн хэмжилтийн гарыг гурван байрлалд шүргэлцэх цэг дээр цоожилох боломжтой бол горизонталь гар нь хэзээ ч босоо чиглэлд дээш доош хөдөлдөггүй бөгөөд хөдөлгөөнгүйгээр бэхлэгдсэн байдаг.
Загварт анализ хийх (Зураг 18.17а)
Баримжаалагч гол (analysing rod) нь загварт анализ хийхэд ашигладаг хамгийн гол зэмсэг юм. Энэ нь хэмжилтийн бариулны хошуунд бэхлэгдсэн байдаг.
Загварыг баримжаалагч голын эсрэг эргүүлэн голтой харьцуулан харж тээг (тааламжтай, тааламжгүй) байгаа эсэхийг анализ хийнэ. Энэ үедээ эмч тухайн эмнэлзүйн тохиолдолд хамгийн тохиромжтой шүдэлбэрийн дизайныг дүрслэн бодож төлөвлөж байна. Хэрэв тулгуур шүдэнд тааламжтай тээг илэрвэл тэнд шүдэлбэрийн тогтоогч элемент болох дэгээг байршуулах талаар бодох хэрэгтэй. Хэрэв шүдэлбэр хийхэд саад болохоор таагүй тээг (зөөлөн болон хатуу эдийн) илэрвэл түүнийг арилгах хэрэгтэй. Хэрэв баримжаалах голоор анализ хийж үзэхэд тулгуур шүдэн дээр тааламжтай тээг огт илрэхгүй бол түүнийг зохиомлоор үүсгэж өгөх хэрэгтэй болно.
Тээгийг зохиомлоор үүсгэхэд тулгуур шүдний гадуур бүрээс хийх, шүдний пааланг өөлөх эсвэл загварыг ялимгүй налуулах гэсэн аргуудыг хэрэглэнэ.
Анализ хийх үед зөөлөн эд дээр тээг илэрвэл түүнийг заавал авч арилгах хэрэгтэй. Үүнийг амны хөндийг урьдчилан бэлтгэх ажилбарын үед мэс заслын аргаар авна. (Зураг 18.17)
Хэрэв зөөлөн эдийн тээг нь хэт гадагшаа байрлалтай бол түүнийг арилгахын тулд загварыг налуулах бөгөөд энэ үед шүдэлбэрийн суултын зам (path of insertion) өөрчилөгдөх тул өөр суултын зам ашиглах хэрэгтэй. (Загварыг налуулах үед шүдэлбэрийн суултын зам өөрчилөгддөг. Энэ суултын замыг ашиглан шүдэлбэрийг аманд суулгах үед өвчтөн амаа хэт том ангай шаардлагатай болж болзошгүй юм. ) (Зураг 18.18)
Хэрэв загварыг налуулахаар шийдсэн бол загварын тавиурын нугасан түгжээг зөөлхөн суллаад загварыг дээрээс нь харахад тээг далд ортол нь хазайлгана. Гэхдээ загварыг 100-аас илүү налуулах хэрэггүй. Энэхүү налалтын өнцөг нь суултын зам болно. Загвар налуулах аргыг ихэнх шүднүүд нь дундын байрлалтай зааг шугамтай тохиолдолд хэрэглэнэ. Суултын замыг хэрхэн тодорхойлох болон түүний ач холбогдол зэргийг энэ бүлгийн дараагийн хэсэгт дэлгэрэнгүй өгүүлэх болно.
Загварт анализ хийгдэж дууссанаар загварыг хэмжилтэнд бэлтгэх тохиргоо хийгдэж дуусна. Тохиргоог хийж дууссаны дараа загварт хэмжилт хийж эхэлнэ.
Surveyor-ыг ашиглах зорилго
Оношлогооны болон анхдагч загварт загвар хэмжилт хийх
Загварт трипод цэг тэмдэглэх (Tripoding)
Тэмдэглэсэн трипод цэгийг өөр загварлуу шилжүүлэх
Ажлын загварт загвар хэмжилт хийх
Бүрээс болон цутгамал зохиомжуудыг хэлбэржүүлэх
Дотор байрлах нууц түгжээ (attachment) болон даравчийг байршуулах
Амны хөндий бэлтгэх ажилбарыг шууд загвар дээр хийж эмчилгээний үр дүнг урьдчилан хэрэхэд туслах
Ажлын загварт загвар хэмжилт хийх
Шаазан винирийг эцсийн гялалзах давхарга тавихын өмнө хэмжилт хийх