Sirona: Хуучирсан ч гэсэн яг хэвээрээ
40 жилийн дотор болох зүйлийг та хэрхэн төсөөлж байна вэ?
Энэ он удаан жилийн турш зарим нэг зүйл огт өөрчлөгдөлгүй хэвээрээ байсныг бид танд дуулгахад бахархалтай байна. Тухайлбал Sirona фирмийн эмчилгээний тоног төхөөрөмж 40 жилийн турш огт хуучиралгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна гэнэ. Энэ бол энэ оны 3-р сард БНХАУ-ын Sirona фирмийн төлөөлөгчийн газраас зохион байгуулсан “The Oldest Sirona Equipment in China” уралдааны явцад олж илрүүлсэн зүйл юм.
Энэхүү шүдний эмчилгээний тоног төхөөрөмжүүд нь Sirona 2000 загварынх бөгөөд 1973 онд Герман улсад үйлдвэрлэж 1974 онд суурилуулсан байна. Тэр үед Sirona фирм нь Siemens фирмийн шүдний тоног төхөөрөмжийн салбарт хамаардаг байсан юм. Улбар шар саарал өнгийг хослуулсан энэхүү төхөөрөмж 40 жил өнгөрсөн ч үзэмжтэй гялалзсан хэвээр байна.
Энэ төхөөрөмжийг Хятадын баруун умард хэсгийн Жилинь хотын хувийн эмнэлэгт 1974 онд суурилуулсан байна. Эзэн нь Mr. Mingwu Zhao уг эмнэлгийг үүсгэн байгуулагч. Түүний өвөө уг төхөөрөмжийг тухайн үедээ орчин үеийн ханшаар бол 130–140 000 юаниар худалдан авч байсан байна. Mr. Zhao нь Манж Чин улсын үед санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогссон томоохон гэр бүлээс гаралтай бөгөөд түүний өвөө бас шүдний эмч. Өвөө нь их сургуулиа төгссөний дараа улсын эмнэлэгт ажиллаж байх үедээ алсдаа өөрийн хувийн шүдний эмнэлэг байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд тэр үед найз нь Siemens-ийн шүдний тоног төхөөрөмж авахыг зөвлөсөн гэнэ. Mr. Zhao өвөөгөө насан өөд болсоны дараа түүний Sirona 2000 төхөөрөмжийг эмнэлэгтээ авсан байна.
Тэрээр энэхүү тэмцээний ялагч болсондоо маш их сэтгэл хөдөлсөн бөгөөд өнгөрсөн 40 жилийн хугацаанд түүний балчир наснаасаа дунд эргэм насны эр болтол хамт байсан шүдний машин нь огт хуучираагүйгээр барахгүй түүний сэтгэлд үргэлж шинээрээ байдаг гэж бахархан хэлж байлаа. Одоо уг төхөөрөмж түүний өвчтөний VIP өрөөнд байдаг гэнэ. Түүний үйл ажиллагаа өнгө дизайны шийдэл огт хоцрогдоогүйгээр барахгүй орчин цагийн шинэ төхөөрөмж шиг харагдаж байлаа. “Би энэ төхөөрөмжөө ахиад 40 жил ашиглана гэхэд ч эргэлзэх зүйлгүй” гэж тэрээр хэлж байна.
Тэмцээний ялагчийн хувьд Mr. Zhao –ийн эмнэлэгт Sirona фирмийн зүгээс шинэ үеийн эмчилгээний төхөөрөмж болох Sirona C8+-ийг суурилуулж өгнө. Шагнал гардуулах ажиллагаа энэ 4-р сард South China Dental Show-н дээр болсон бөгөөд уг арга хэмжээний үеэр оролцогчид Sirona фирмийн эмчилгээний хуучин төхөөржмийн тухай видео бичлэгийг үзэж уг фирмийн гайхамшигт чанартай бүтээгдэхүүний гэрч болсон байна.