Sirona фирм гажиг заслын төхөөрөмжийн шугамандаа Invisalign-ы дижитал хэв авалтыг нэмж орууллаа

GANTUMUR.DDS
2 min readOct 27, 2017

--

NEW YORK, N.Y., USA: IDS 2015 үзэсгэлэн худалдааны үеэр Sirona фирм өөрийн бүтээгдэхүүнүүд болох CEREC Omnicam болон Ortho Software-дээ Invisalign-ы дижитал хэв авалтыг гүйцэтгэх боломжтой болгосныг дэлгэн үзүүлсэн билээ. “Манай CEREC Omnicam дижитал хэв авалтын төхөөрөмж нь Invisalign system-д зориулсан дижитал хэв авалтыг гүйцэтгэж онлайнаар илгээх боломжтой болсоныг бид танилцуулж байна” гэж Sirona фирмийн CEO Jeffrey T. Slovin хэллээ. Шүдний салбарын джижтал эрин үеийг эхлүүлсэн лидерүүдийн нэг Sirona фирм 30 жилийн дараа өөрийн бүтээгдэхүүний шугамыг гажиг заслын чиглэлд өргөжүүлж байна гэж тэрээр мөн онцлон тэмдэглэсэн байна.

[This] хэмээн нэрлэгдсэн сурталчилгааны үзүүлэн нь манай фирмийн стратегийн өөр чиглэлийг илтгэж байгаа бөгөөд энэ нь шүдний гажиг заслын сүүлийн үеийн тэргүүлэх зэмсэгийг шинэ төрлийн бүтээгдэхүүн болон үйлчилгээгээр дэмжихэд болон Invisalign-ы төрлийн зэмсэгийг CEREC-ийн иж бүрдэлд оруулахад чиглэгдсэн болно гэж Jeffrey T. Slovin хэлж байна.

“Дижитал хэв авалтын тусламжтайгаар бэлтгэгдсэн дижитал загварыг э Invisalign Doctor’s Site-руу шууд ямар ч саадгүй илгээж байгаа нь бидний бэлтгэсэн бүрэн илтэгмжлэгдсэн интеграцлагдсан систем нь шүдний эмч нарт уг үйл ажиллагааг илүү сайн, илүү аюулгүй, илүү үр дүнтэй гүйцэтгэхэд туслаж байгаа нь тодорхой байна”

Шинээр худалдаанд оруулахаар бэлтгэж буй CEREC Ortho SW 1.1 систем нь CEREC болон Invisalign-ы эмчилгээтэй холбогдож эмчийн зааварчилгааны дагуу сканнердаж өвчтөний мэдээллийг илгээх боломжтой болсон гэнэ. CEREC систем нь дижитал хэв авалтын салбарт хамгийн өргөн ашиглаж буй системүүдийн нэг бөгөөд одоогоор түүнтэй өрсөлдөх үзлэгийн сандал дээр ашиглахад зориулагдсан хэв авалтын төхөөрөмж хараахан алга байна. CEREC систем нь аюулгүй, ашиглахад тус дөхөмтэй, шинжлэх ухааны судалгаагаар баталгаажсан гэж тус фирм мэдэгдэж байна.

CEREC Omnicam дижитал хэв авалтын төхөөрөмж болон программ хангамжийг ашиглан гаргаж авсан дижитал загварыг Invisalign system-ийг хөгжүүлэгч Align Technology компаний вебрүү өвчтөний картын мэдээлэл дамжулдагийн нэгэн адил шууд дамжуулах боломжтой гэж Sirona мэдэгдэж байна. Энэ нь Align Technology компанируу өвчтөний биет загвар илгээж буй одоогийн аргаас хамаагүй илүү хурдан, найдвартай гэж үзэж байна. Энэ нь өвчтөний хувьд хүлээж цаг алдахгүй ашиг тустай юм гэж тус компаний төлөөлөгч мэдэгдлээ.

CEREC Omnicam system болон түүний шинэ программ хангамж 2015 оны зунаас худалдаанд гарна гэж Sirona мэдэгдсэн байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet