Smile design: Урлаг уу? Шинжлэх ухаан уу?

GANTUMUR.DDS
3 min readOct 30, 2017

--

Өнөө үеийн шүдний гоо сайхны эмчилгээний сургалтын талаар бичих нь нэлээд сонирхол татсан асуудал юм. Шүдний гоо сайхны эмчилгээний эмч нар амьдралын нэлээд их цаг хугацаа ба хөрөнгө мөнгөө төрөл бүрийн смайл дизайны техник, аргачлалуудыг суралцахад зарцуулдаг. Сүүлийн жилүүдэд смайл дизайны талбарт computer-guided digital devices (hardware and software) гарч ирсэнээр салбарын хэмжээнд өргөн хүрээнд тархаж олон олон эмч нар энэхүү шинэ төрлийн смайл дизайны аргачлал digital smile design-г суралцахаар шамдацгааж байна. Зарим нэг нь сурах уу яахав гэж эргэлзэж байгаа нь ч байна.

Хэрэв та digital smile design-ы техник ба аргачлалуудыг анхааралтай ажиглах юм бол энэ нь ерөнхийдөө дараах 3 үе шатаас бүрдэж байгааг харж болно. 1. Фото зураг авах 2. Дижитал анализ хийх үе шат 3. Дижитал загваржуулалт (drawing, cut and paste). Энэхүү үе шатуудыг дамжсаны дараа эцсийн бүтээгдэхүүн гаргаж авахдаа хоё төрлийн арга замаар дамжина.

Нэгдүгээр аргачлал нь хамгийн өргөн хүрээнд ашиглаж буй лабораторийн нөхцөлд бэлтгэсэн акрил ба композит restoration бол хоёрдугаар аргачлал нь CAD/CAM ашигалж бэлтгэх аргачлал. Хэдийгээр digital smile design нь computer-guided техник аргачлал ашиглах хэдий ч дизайн гаргах ажилбар нь нэлэнхүйдээ тийм ч хурдан биш гэж та дуулсан байж болох юм. Учир нь энэхүү ажилбарыг гүйцэтгэхийн тулд шүдний эмч нарт компьютерийн график дизайны мэдлэг, чадвар шаардагдахаас гадна лабораторитойгоо хэрхэн дижитал орчинд хамтран ажиллах вэ гэсэн асуудал урган гарна.

Хэдхэн сарын өмнө би Ази, Америк, Европт амьдардаг смайл дизайны чиглэлээр нэлээд олон төрлийн курс дамжаануудыг төгссөн ойр дотны эмч найзуудаасаа эмнэлзүйн өдөр тутмын практиктаа digital smile design protocol-уудыг ашиглаж байгаа эсэх талаар асуусан юм. Шүдний гоо сайхны салбарын нэлээд алдартай мэргэжилтнүүдийн дотор digital smile design-ы протоколыг өдөр тутмын практиктаа ашигладаг хүн бараг байхгүй байгаа нь миний хувьд үнэхээр гайхалтай зүйл байлаа. Яагаад ашигладаггүй талаар асуухад эмч нар энэхүү сүүлийн үеийн технологи нь өдөр тутмын практикт ашиглахад тийм ч хялбар зүйл биш төдийгүй боловсруулалтанд цаг хугацаа их шаардагддаг талаар нуулгүй хэлж байлаа.

Би ч тэдэнтэй санал нэг байна. Миний хувьд ямар нэг конференц болон семинарт презентаци бэлтгэх шаардлага гарвал л зөвхөн digital smile design protocol-ыг ашигладаг нь нууц биш.

Түүнчилэн би digital smile design protocol-ыг ховорхон ашигладаг бас нэг шалтгаан нь өөрийн үйлчлүүлэгчиддээ universal design formulas-д тулгуурлан боловсруулсан компьтерийн нэгэн хэвийн уйтгартай смайл дизайн гаргаж өгөх дургүйд оршино. Би өвчтөндөө шинэ дизайны төлөвлөгөө боловсруулахдаа шинжлэх ухааны логикоос илүү урлаг талд нь илүү анхаарч өвчтөнийхөө хувийн онцлогт тулгуурласан урлагийн бүтээл туурвихыг хүсдэг. Би өвчтөнийхөө хүсэл шаардлагад тулгуурлан түүний хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн амьд, жинхэнэ мэт инээмсэглэлийн дизайныг хямд өртөгөөр бүтээхийг эрмэлзэдэг юм. Ийм ч учраас би хэзээ ч digital smile design бүтээгдэхүүн үйлдвэрлэгч пүүс компаниудын маркетингийн тактикт урхидагдан дижитал төхөөрөмжөөр иж бүрэн зэвсэглэхийг урьтал болгодоггүй.

Шүдний гоо сайхны эмч нарын практикт тулгарч байгаа смайл дизайны эдгээр асуудлуудыг судлаж үзсэний үндсэн дээр миний бие ойрын хугацаанд “Quick Smile Design” concept-ын хөгжүүлэлтэн дээр анхааран ажиллаж байгаа бөгөөд концепц маань хэдийгээр шинэ зүйл биш ч ашиглахад илүү хялбар, цаг хугацаа бага зарцуулахад гол анхаарлаа хандуулж байна. Иймд энэхүү аргачлал нь илүү хурдан, амьд, үр дүнг урьдчилан тааварлаж болохуйц байх болно. Үүнийг ашиглахын тулд та заавал компьютерээ асааж Photoshop дээр ихэнх цагаа барах хэрэггүй төдийгүй компьютер график дизайны мэдлэг чадвар ч шаардлаггүй. Харин энэхүү аргачлалыг ашигласнаар аажимдаа тухайн эмчийн гоо сайхны нөхөн сэргээлтийн ажилбарын чадвар дээшилэх болно.

Энэхүү смайл дизайны шинэ төрлийн концепцийн талаар та бүхэн тун удахгүй cosmetic dentistry magazine-уудаас үзэж танилцах боломжтой болно гэдэгт итгэлтэй байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet