TMD эмгэгийн үед ашиглах Soft versus hard occlusal splint-ын тухай
Эрүүний үений эмгэгийг оношлох, эмчлэх асуудал зөвхөн нүүр ам судлаач эмч нарын тулгамдсан асуудал биш мэдрэл, мэс засал, сэтгэл зүйч эмч нарын хамтын үйл ажиллагаа байх ёстой. Эрүүний үений эмгэг (TMD) маш олон шалтгаантай, жишээ нь нүүр ам судлаач эмч нарт хамгийн олон тохиолдох шүдээ хавирах (ялангуяа шөнө), хүнд болон хөнгөн эрүү нүүр орчмын гэмтэл, амаа хэт том ангайх эсвэл удаан хугацаанд амаа ангайх гэх мэт. Дээрх шалтгаанаас үүдээд үеэр дуугарах, амаа ангайх хаах үед зовиуртай болох, нүд, чих, мөр, хүзүү орчмоор зовиур илэрч болно.
TMD management хийх уламжлалт болон мэс заслын гэсэн 2 төрлийн үндсэн арга байдаг. Мэс заслын аргад дурангын холбоосын хагалгаа, эрүүний үений диск солих, үе солих ордог. Уламжлалт аргад физик эмчилгээ, жин тавих, булчингийн иллэг массаж, хоршилт тааруулах, өвчин намдаах, splint эмчилгээ, зүү эмчилгээ зэрэг орно.
Splint эмчилгээ нь хоршилтын хүчийг багасгаж тогтвортой болгосноор эрүүг тайван байрлалд оруулдаг. Хатуу зөөлөн гэсэн 2 янз байхаас гадна зориулалтаар нь тогтворжуулах, өөрчлөх, байрлал хадгалах зэрэг олон төрлөөр хэрэглэж болно. Эрүүний үений эмгэгийн үед аль төрлийг сонгож хэрэглэхээс хамааран шинж тэмдэг, зовиур багасдаг бөгөөд сонгоход өвчний түүх, эмнэл зүйн үзлэг, нэмэлт шинжилгээний аргууд чухал.
SOFT SPLINT: зөөлөн splint нь хатууг бодвол зөөлөн резин материалаар хийгддэг учраас өвчтөнд амар. Энэ нь муу зуршилаас үүдсэн үйл ажиллагааны хэт ачааллыг бууруулах ач холбогдолтой.
HARD SPLINT: хатуу splint нь хоршихуйн тэнцвэр зохицуулах, төв мэдрэлийн тогтолцооны импулсыг өөрчлөх, үений толгойг зөв байрлалд оруулах гэх зэрэг олон талын ач холбогдол бүхий үүрэгтэй.
Хатуу болон зөөлөн splint-ийн зохистой, зөв хэрэглээ нь зажлуурын тогтолцооны булчингын өвдөлтийг богино хугацаанд бууруулж, тайван байдалд оруулдаг.
Бэлтгэсэн: Taipei Medical University, Taipei, Taiwan. Докторант Т.Учрал