VDW Endo-System сувгийн эмчилгээг илүү түргэн хугацаанд хялбархан гүйцэтгэх боломжийг амлаж байна
VDW -нь эндодонтын салбарт дагнан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд технологийн инноваци агуулсан бүтээгдэхүүнүүдээр нь бид бүхэн мэднэ. Тэгвэл VDW сувгийн эмчилгээний концепцүүдийг нэгтгэн урьд өмнө нь байгаагүй маш хялбар байдлаар эмчилгээг гүйцэтгэх боломж олгож байна. Энэхүү шинэ төрлийн цогц бүтээгдхүүнүүдээ “Peace of mind included — the Endo-System by VDW” уриан дор олон нийтэд сурталчлах сурталчилгааны компанит ажил эхлүүлээд байгаа гэнэ.
VDW Endo-System нь эмчилгээний ажилбар бүрийг хялбаршуулсан, ажлын үе шат бүрийг хувь хүн болгон өөртөө тохируулж болохоор бүтээгдсэн иж бүрдэл системийг санал болгож байна. Энэ иж бүрдэл системийг ашигласнаар эмчилгээний цаг ба үнэ өртөгийг хэмнэж, ажилбарт санаа зовохгүйгээр сэтгэл тайван дуусгаж чадахаараа давуу талтай гэнэ.
Эмчилгээний үе шатууд:
- Сувгийг бэлтгэх: RECIPROC blue зэрэг файлуудыг VDW drive-тай хослуулан ашиглах нь ганцхан зэмсэг ашиглан эцсийг нь хүртэл суваг хэлбэржүүлэх боломж олгоно
- Суваг угаах: Sonic-powered EDDY irrigation tip ашиглаж ямар ч нарийн түвэгтэй бүтэцтэй сувгийг иж бүрэн үр дүнтэй угаах
- Суваг ломбодох: GUTTAFUSION материал ашиглана
- Post-Endo: Double-taper design бүхий DT Post quartz fibre post ашиглах нь post-endodontic treatment-ийн үед тугалмайн эдийг илүү сайн хадгалж авч үлдэнэ
VDW-ийн Endo-System нь эндодонтын салбарт 150 жилийн турш дагнан ажиллаж байгаа тул VDW education programme-н тусламжтайгаар тус салбарын мэдлэг мэдээллээ илүү сайжруулахад нь дэмжлэг үзүүлдэг.