Virtual Reality (VR) технологи шүдний эмчилгээний салбарыг бүхэлд нь өөрчилж байна

GANTUMUR.DDS
3 min readMay 18, 2018

--

Өнөө үед шүдний салбарт virtual reality (VR), augmented reality (AR), ба mixed reality (MR) технологиуд бүрэн утгаараа нэвтэрч энэ технологиудад зориулагдсан App (application)-уудыг хэрэглэж эхлээд байгааг та мэдэх үү?

Эдгээр технологиуд нь юуны өмнө шүдний салбарын сургалтын үйл ажиллагаанд өргөн хүрээнд ашиглагдаж эхлээд байгаа бол шүдний эмнэлэгт үйлчлүүлж байгаа өвчтөний тайван амгалан байдлыг хадгалах зорилгоор ашиглагдаж байгаа нь ч мөн байна.

Их Британи улсад төвтэй Cognitant компани нь эрүүл мэндийн салбарт зориулсан VR, AR, ба MR аппликэшнүүдийг хөгжүүлдэг бөгөөд тус компаний CEO Dr. Ringrose “VR технологи ашигласнаар өвчтөнд шүдний эмчилгээний талаар илүү дэлгэрэнгүй бодит мэдээлэл өгөх бөгөөд өвчтөн шүдний анатомийн бүтэц, мэдрэл, цусан хангамжуудын талаар мэдлэгтэй болж сувгийн эмчилгээг хэрхэн гүйцэтгэдгийг бодитоор харж мэдэрнэ” гэж хэлж байна.

Case Western Reserve University ба Microsoft корпраци хамтран анагаахын салбарын сургалтанд HoloLens AR ашиглан анатомийн ахисан түвшний гүнзгийрүүлсэн сургалт явуулж байна. Энэ сургалтаар оюутнууд 3D бодит орон зайд анатомийн бүтцүүдийг хүрч мэдэрч суралцах нь хүний цогцсон дээр ажиллахаас илүү үр дүнтэй байгаа талаар тайлан мэдээн дурдсан байна.

2015 онд Пенсильваны Их Сургуулийн School of Dental Medicine (Penn Dental Medicine) шүдний сургуулиудаас анх удаа сургалтандаа Moog фирмийн бүтээгдэхүүн Simodent dental simulator-ыг ашиглаж эхэлсэн байдаг. Энэхүү VR төхөөрөмж нь оюутнуудад эмнэлзүйн суурь ойлголтуудыг олгох, шүдний эмчилгээний үе шат болгонд өөрийн гараар хүрч мэдэрч суралцахад зориулагдсан байна. Энэ төхөөрөмжийг ашиглах болсоноор оюутнууд сургалтын хуванцар модель ашиглахаас тэс өөрөөр шүдний цоорсон эд болон эрүүл эдийг өрөмдөхөд гарах ялгаа зэргийг өөр хоорондоо ялгаатай төрөл бүрийн handpiece ашиглан туршиж үзэх боломжтой болжээ. “Энэ төхөөрөмж нь оюутнуудыг эмнэлзүйн бодит нөхцөл байдалд тохируулан сургаж бэлтгэхэд маш чухал тус дэм болж байна” гэж School of Dental Medicine-ы Associate Professor Margrit Maggio хэлж байна.

VR технологийг ийнхүү зөвхөн оюутнуудын сургалтанд ашиглахын зэрэгцээгээр төгсөж гарсан эмч нарыг тусгайлан мэргэшүүлэхэд мөн ашиглаж байна. Эдгээр төхөөрөмжүүдийн нэг нь мэс заслын техникт дадлагажуулахад зориулагдсан Osso VR төхөөрөмж юм. Энэ төхөөрөмжийг ашиглан виртуаль мэс заслын ширээн дээр виртуаль өвчтөн дээр мэс засал хийх бөгөөд дадлагажигч эмч ямар төрлийн мэс засал хийхээ өөрөө сонгоно. Мэс заслын явцад төхөөрөмж эмчийн бүх үйлдлийг бүртгэж авах бөгөөд мэс заслын төгсгөлд гарсан алдаа болон амжилтыг дүгнэж мэс ажилбарт анализ хийж, ажилбарын арга техникээ сайжруулах зөвлөгөө өгнө.

Osso VR төхөөрөмжийн баг одоогоор ортопед мэс засалч Dr. Barad-тай хамтран ажиллаж эрүү нүүрний мэс засалд уг төхөөрөмжийг хэрхэн ашиглах программ хангамжийг бэлтгэж байна. “Бид мэс залын эмч нарыг илүү өндөр чанартай мэс засал гүйцэтгэдэг болгохын тулд augmented төхөөрөмжүүдийг бэлтгэх нь зүйтэй. Учир нь ойрын ирээдүйд мэс заслын салбарт мэс заслын роботууд давамгай болж XR [extended reality] технологийг ашиглан энэ салбарт томоохон хувьсгал гаргах нь тодорхой болоод байна” гэж Dr. Barad эмч хэллээ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet