WOHD18: Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр

GANTUMUR.DDS
2 min readMar 19, 2018

--

Өнөөдөр Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр. FDI Дэлхийн Шүдний Эмч нарын Холбооноос 2018–2020 онуудад зохион байгуулах Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдрийг ‘Say Ahh’ уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээ өнгөрсөн 8-р сарын 31 өдөр Испани улсын Мадрид хотод зарласан.

‘Say Ahh’ буюу “Аа гэж хэлээрэй” уриа нь шүдний эмч нарын үзлэг хийж байхдаа өвчтөндөө хандаж хамгийн их хэлдэг хэллэг юм. Энэ нь үзлэгийн явцад өвчтөнийг амаа том ангайж өгөхөд тусладаг. Амны хөндий гэдэг нь бие махбодийн нэгээхэн хэсэг болохын хувьд хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал үүрэгтэй зүйл юм.

Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдрийг FDI Дэлхийн Шүдний Эмч нарын Холбооноос санаачлан дэлхийн улс орнуудад бүс нутаг, улс бүрийн Шүдний мэргэжилтнүүдийн нийгэмлэг холбоод, сайн дурынхан, оюутан залуусын дэмжлэг дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр арга хэмжээг дэмжин оролцох бол та бүхэн дараах линкээр холбогдож өөрийн зурагтай сошиал медиа пост болон зурагт хуудсыг бэлтгэж facebook ба twitter, instagram хуудсандаа байршуулаарай.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet