Америкийн Хүүхдийн Шүдний Эмч нарын Академи түүхэндээ анх удаа Silver Diamine Fluoride-аар хүүхдийн шүдний цоорлыг эмчлэх шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан удирдамж гаргалаа
Америкийн Хүүхдийн Шүдний Эмч нарын Академи 1969–2016 оны хооронд хийгдсэн судалгаануудад тулгуурласан systematic review судалгааг үндэслэл болгон түүхэндээ анх удаа Silver Diamine Fluoride-аар хүүхдийн шүдний цоорлыг эмчлэх шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан удирдамж гаргаснаа зарлалаа. Энэхүү шинээр гаргаж буй удирдамжид silver diamine fluoride буюу SDF-ийг хүүхдийн шүдний салбарт идэвхжил өндөр цоорлыг эмчлэх болон тусгай зориулалтын дагуу өргөн хүрээнд нэвтрүүлэхийг зааж өгсөн байна.
Silver diamine fluoride бол үнэ өртөг хямд бөгөөд эдэд гэмтэл бага учруулах minimally invasive эмчилгээний аргачлал бөгөөд үүнийг шүдний гадаргууд түрхэснээр шүдний цоорлыг өвдөлтгүйгээр эмчлэх боломж олгоно. Энэхүү бодис нь 2014 онд насанд хүрэгчдийн шүдний хэт мэдрэгшлийг намжаах зорилгоор Америкийн Хоол хүнс ба Эмийн Хяналтын Хороо (Food and Drug Administration)-ны зөвшөөрлийг авсан байна. Энэ цагаас шүдний эмч нар үүнийг цоорлыг эмчлэх зорилгоор ашиглаж эхлээд байсан ч тийм ч өргөн хүрээнд тархаж чадаагүй байсан юм. Тэгвэл Хүүхдийн Шүдний Эмч нарын Академи удирдамж гаргаснаар шүдний эмч нар түүний ашиг тусыг хүртэх боломжтой болж байна.
“Ундны усыг фторжуулсаныг эс тооцох юм бол silver diamine fluoride бол хүүхдийн шүдний эмчилгээний салбарт өнгөрсөн зуунд нэвтэрсэн цорын ганц үр дүнтэй гайхамшигтай инноваци юм” гэж Америкийн Хүүхдийн Шүдний Эмч нарын Академи (American Academy of Pediatric Dentistry)-н Ерөнхийлөгч, хүүхдийн шүдний эмч James Nickman үзэж байна.
Америкийн Хүүхдийн Шүдний Эмч нарын Академи (American Academy of Pediatric Dentistry)-ы албан ёсны мэдэгдэл