Амны хөндийн орчны гурван хэмжээст (3D) дүрслэлээрээ хамгийн шилдэг intraoral scanner-г тодруулах зорилгоор хийгдсэн судалгааны үр дүн
CHARLESTON, S.C., USA: Амны хөндийн сканнериудын хэрэглээ шүдний эмчилгээний салбарт улам өргөжин тэлсээр байгаа тул сканнер худалдан авахыг хүссэн хэн бүхэн аль сканнер нь ажилбарын гүйцэтгэлээрээ шилдэг тухай мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал асуудал болоод байна. Тэгвэл энэ асуудлыг тодруулах үүднээс Medical University of South Carolina –ы Амны хөндийн нөхөн сэргээлтийн тэнхмийн Dr. Walter Renne нарын судлаачид сүүлийн үед өргөн ашиглагдаж буй долоон төрлийн сканнерийг 3 хэмжээст дүрслэлээр нь харьцуулан судалсан байна.
Судалгааны үндсэн зорилго нь сканнериудын обьектийг үнэн зөв дүрслэх байдал ба нарийвчлалыг харьцуулах. Ингэхдээ амны хөндийн арын хэсгийг хэр дүрсэлж байна, шүдний эгнээг нэлэнхүйд нь хэр дүрсэлж байна гэсэн хоёр өөр шалгуур тавьсан байна. Нэмэлтээр скан хийх хугацааг үнэн зөв дүрслэх байдал ба нарийвчлалтай хамаатуулан судалжээ.
Судалгааг илүү нягт нямбай, ямар нэгэн алдаа гаргахгүйн тулд шүд болгон нь амны хөндийд байх шүдтэй адил төстэй шүдний эгнээг нэлэнхүйд нь багтаасан хиймэл загвар бүтээсэн байна. Ингээд 6 төрлийн амны хөндийн сканнер, нэг лабораторийн сканнераар скан хийж туршжээ. Судалгааны анализ хийдээ тусгай зориулалтын 3D программ хангамж ашигласан ба скан хийсэн 3 хэмжээст дүрслэл ба хиймэл загвар дээрх дүрсүүдийн хоорондын хэмжээний ялгааг тооцоолон гаргасан байна.
Судалгааны үр дүнгээс харахад амны хөндийн арын хэсгийн дүрслэлээр Planmeca PlanScan хамгийн үнэн бодитой, нарийвчлалтай болох нь тогтоогдсон бол амны хөндийн иж бүрэн дүрслэлээр 3Shape-ын TRIOS сканнер скан хийх хурд болон нарийвчлалын тэнцвэрт харьцаагаараа шилдэгт тооцогдсон байна.
Энэхүү судалгаа нь “Evaluation of the accuracy of 7 digital scanners: An in vitro analysis based on 3-dimensional comparisons,” гарчигтайгаар Journal of Prosthetic Dentistry сэтгүүлийн 7-р сарын дугаарт нийтлэгдсэн байна.