Гажиг заслын шинэ төрлийн брекэт зэмсэгийн хөгжүүлэлтийн төсөл entrepreneur prize шагнал хүртлээ

GANTUMUR.DDS
2 min readOct 25, 2017

--

LOS ANGELES, USA: Стартап компаний шинээр зохион бүтээсэн гажиг заслын шинэ төрлийн брекет зэмсэг University of California, Los Angeles (UCLA)-ын анхны бизнес төрлийн шагналын эзэн боллоо. Энэхүү шинэ төрлийн гажиг заслын зэмсэг нь гажиг заслын эмчилгээний хугацааг тэн хагсаар хоргодуулах төдийгүй эмчилгээний үзлэгийн тоо хэмжээг багасгаж эмчилгээний явц дахь өвдөлтийг бууруулах гэнэ.

UCLA Их Сургуулийн хуулийн ангийн оюутан Angela Li, Jenny Chen ба шүдний гажиг заслын салбарын резидент эмч Dr. Mehdi Roein-Peikar нарын хамтран байгуулсан Mechanodontics стартап компани энэ төслийг хөгжүүлж байна. Dr. Mehdi Roein-Peikar нь Иран улсын иргэн бөгөөд тэрээр өөрийн улсдаа гажиг заслын резидентээр суралцаж байхдаа энэхүү шинэ төрлийн брекет зэмсэгийг зохион бүтээсэн байна. Тэрээр UCLA дахь сүлжээгээр дамжуулан өөрийн шинэ хамтрагчдыг олон стартапыг эхлүүлсэн ба одоогоор 5 өвчтөн дээр эмнэлзүйн туршилт судалгаа хийгээд байна. Шагнал гардуулалтын үеэр тэд шинэ зэмсэгийн патентийн болон бусад хууль эрхзүйн асуудлыг боловсруулж байгаагийн зэрэгцээгээр эмнэлзүйн туршилт судалгааг дуусган зэмсэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хайж байгаагаа дуулгалаа.

Шинэ төрлийн зэмсэг гажиг заслын эмчилгээний хугацааг хорогдуулах төдийгүй уламжлалт зэмсэгтэй харьцуулахад гоо сайхны болон эрүүл ахуйн шаардлагыг илүү сайн хангасан гэнэ. Брекетийг шүдний эгнээний үүдэвч ба хэлэн талд аль алинд нь байршуулж болно.

Тус төсөл нь шинэ энтерпрэнерийг дэмжих Lowell Milken Institute-Sandler Prize шагналыг хүртээд байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet