1 min readFeb 22, 2018
Гальванизм буюу бичил цахилгаан гүйдэл нь метал ломбо юмуу бүрээсэнд санамсаргүй байдлаар метал халбага, савх эсвэл үзлэгийн багаж хүргэх үед тэдгээрийн хооронд цэнэгийн ялгаанаас болж хоромхон зуур цахилах байдлаар үүснэ. Энэ нь тухайн хүнд тэр хэсэгт хатгах, жирвэлзэх, ам халуу шатах, шорвог амт амтагдах, шүд хага таших, өвдөх зэрэг таагүй мэдрэмж үүсгэнэ.