Имплант суулгах мэс ажилбар нь нүүрний мэдрэл гэмтээх эрсдэлтэй
LONDON-Сүүлийн жилүүдэд имплант суулгуулах өвчтөний тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Гэвч мэргэжилтнүүд имплантын эрэлт өсөн нэмэгдэхийн хэрээр имплант суулгах мэс ажилбар нь нүүрний мэдрэлийг гэмтээх, мэдрэлийн өвдөлт үүгэх нь мөн нэмэгдсээр байгааг анхааруулж байна. Саяхан хийгдсэн судалгаагаар имплант суулгуулсан өвчтөнүүд нь шүдний эмчээс имплантын талаар хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаа нь эрсдэлд орох боломжийг нэмэгдүүлсээр байгааг тогтоосон байна.
King’s College London-ийн Шүдний салбарын судлаачид тус их сургуулийн мэдрэлийн тасагт бусад эмнэлгээс ирсэн имплант суулгуулсан 30 өвчтөний тохиолдлыг судлаж дүн шинжилгээ хийсэн байна.
Эдгээр өвчтөнүүдийн тал хувь нь байнгын өдвөлт өгдөг гэсэн бол 40% нь имплант суулгасны дараа тэр хэсэг нь мэдрэмжээ алдсан гэсэн гомдол мэдүүлжээ. Судалгаанд оролцогчдын 30–50% нь үнсэж мэндчилж чадахаа больсон гэсэн бол байнгын өвдөлтийн улмаас ярих, хоол идэх, юм уух, шүдээ угаах боломжгүй болсон гэж мэдүүлсэн байна.
Судлаачдын олж тогтоосноор маш олон имплантын мэргэжилтнүүд хагалгааны өмнөх таниулсан зөвшөөрлийн үед хангалттай мэдээлэл өгдөггүй, эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа мэдрэл гэмтээж болох эрсдлийг тооцоолдоггүй байна. Судлаачдын олж мэдсэнээр нийт үйлчлүүлэгчдийн дөнгөж 1/3% нь л танилулсан зөвшөөрлийн хуудас бөглөсөн бол олонх нь мэдрэл гэмтээж болох анхааруулга эмчээсээ аваагүй байна. Эдгээр өвчтөнүүдийн 70% нь имплант суулгуулсанаас 6 сар болон түүнээс дээш сарын дараа мэдрэлийн эмнэлэгт хандсан бол зөвхөн 3 өвчтөн нь л хагалгааны дараа шууд мэдрэлийн эмнэлэгт ирсэн байна.
“Мэдрэлийн гэмтлийн улмаас нүүрний орчимд өвдөх болон мэдээ алдах нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш ноцтой хор нөлөө учруулдаг. Энэ нь маш чухал асуудал тул өвчтөнүүдийн хувьд имплантын хагалгааны эрсдлийн талаар сайн мэдлэгтэй байх эмч нарын хувьд хагалгааны арга техникээ байнга сайжруулж байх шаардлагатай байна” гэж тус их сургуулийн профессор, судалгааны багийн ахлагч Tara Renton хэлж байна.
Судлаачдын өгч буй зөвлөгөөнүүдийн дунд имплантын мэргэжилтнүүд имплант суулгахын өмнө өвчтөнүүдэд ялангуяа эрүүний имплант суулгах хагалгааны үед мэдрэл эргэж сэргэхгүйгээр гэмтэх эрсдэлтэйг байнга анхааруулж сануулж байх хэрэгтэй гэсэн байна. Түүнчилэн хагалгааны өмнөх рентген зургийн төлөвлөгөө хагалгааны дараах өвчтөний хяналтыг заавал гүйцэтгэж байх ёстойг аннхааруулж байна. Үүн дээр нэмэлтээр богино имплант түлхүү ашиглах нь мэдрэлийг гэмтээх эрсдэлээс зайлсхийх боломжтойг зөвлөсөн бол хэрэв мэдрэл гэмтлээ гэдгийг мэдэх юм бол тэр дор нь мэдрэлийн эмчрүү илгээж байх хэрэгтэйг зөвлөж байна.
Судлаачдын мэдээлж байгаагаар өнгөрсөн жилүүдэд имплант суулгуулах өвчтөний тоо ихэссэнтэй холбоотойгоор мэдрэлийн гэмтлийн хувь 10–30% хүртэл нэмэгдсэн гэнэ. Их Британи улсын хувьд жилд 10 000 ширхэг имплант эрүүний ясанд суулгадаг бол түүний 100 ширхэг имплант нь мэдрэлийн ахраг хэлбэрийн гэмтэл учруулсан байдаг байна.
Энэхүү судалгаа нь British Dental Journal-д хэвлэгдсэн байна.