Кальцийн гидроксид

GANTUMUR.DDS
1 min readOct 28, 2017

--

СаОН нь 1920 оноос сувгийн эмчилгээнд хэрэглэж эхэлсэн, одоог хүртэл дэлхий хамгийн өргөн хэрэглэж буй сувгийн эм юм. Нунтаг болон паст хэлбэртэйгээр үйлдвэрлэгддэг. Нунтагийг нэрмэл ус эсвэл физиологийн уусмалаар зууран сувагт хэрэглэх бол паст нь үйлдвэрээсээ шууд сувагт шахаж хийх савалгаатай ирдэг.

Антисептик үйлчилгээ нь маш удаан илэрдэг тул хамгийн багадаа 7 хоногийн турш сувагт байлгах хэрэгтэй. Гэхдээ шүлтлэг чанар өндөртэй тул 4 долоо хоногоос удаан сувагт байлгахад сувгийн ханыг хэврэгшүүлдэг. Өөрөөр хэлбэл СаОН маань Са+, ОН- ион болон бүрэн задарч шүлтлэг чанар нь дээд цэгтээ хүрдэг. Иймд хэрэв СаОН-г удаан хугацаанд хэрэглэх шаардлага гарвал 4 долоо хоногоос дотогш хугацаанд эмийг заавал дахин солих шаардлагатай.

Сувгийг NaOCl-р угаахад нийт бактерийн 61.9% нь устдаг бөгөөд үүний дараагаар СаОН хэрэглэхэд 92.5% хүртэл устдаг гэж нэгэн судалгаагаар тогтоожээ. Гэвч СаОН нь E. faecalis, Candida albicans зэрэг зарим микробын эсрэг үйлчилгээ үзүүлж чаддагүй. Иймд дээрх микробоор үүсгэгдсэн халдваруудын үед СаОН-г хичнээн удаан хэрэглээд ч үр дүн үзүүлэхгүй. Мөн СаОН нь бактерийн эсрэг үйлчилгээнээс гадна сувгийн ханын үхжсэн эдийг хайлуулдаг давуу талтай.

Нэмж хэлэхэд СаОН-г сувагт хэрэглэсний дараа сувгаас бүрэн угааж цэвэрлэх хэрэгтэй. Учир нь үлдэгдэл СаОН тугалмайн сувганцрыг бөглөж, сувгийн ломбоны чанарт нөлөөлөхөөс гадна, дээр дурдсанчлан сувгийн ханыг хэврэг болгодог.

Бэлтгэсэн: О.Цэцэн

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet