Нянгийн эсрэг үйлчлэлтэй гель сувгийн эмчилгээний үр дүнг сайжруулна

GANTUMUR.DDS
2 min readNov 8, 2017

--

BLOOMINGTON, Ind., U.S.: Америкийн Эндодонтын Холбооны мэдээллээр жил бүр 15 сая гаран шүдний сувгийн эмчилгээ хийгддэг. Эмчилгээ ийм ихээр хийгдэх болсоны шалтгаан нь нян, вирус, мөөгөнцөрийн халдвар юм. Тэгвэл судлаачид дээрх халдваруудын эсрэг үйлчлэлтэй нянгийн эсрэг гель хөгжүүлж байгаа бөгөөд сувгийн эмчилгээний үр дүнг хангалттай хэмжээнд сайжруулах нөлөөтэй гэж үзэж байна.

Энэ бүтээгдэхүүдний хөгжүүлэлтийг Индиана Их Сургуулийн зочин багш Ghaeth H. Yassen гүйцэтгэж байна. Тэрээр сувгийн эмчилгээний үед сурвалжийн сувагт шахдаг гель хэлбэртэй нянгийн эсрэг бодис гарган аваад байна.

“Би нянгийн эсрэг удаан хугацааны тогтвортой үйлчлэлтэй гель хэлбэрийн нянгийн эсрэг бодис бүтээхийг зорихын зэрэгцээгээр энэ нь шүдний үүдэл эс болон бусад эдүүдэд нөлөөлөх хоруу чанар багатай бас шүдний өнгөнд нөлөөлдөггүй байлгахыг хичээж байна” гэж тэрээр хэллээ. “Шүд нөхөн сэргээх эндодонтын ажилбарын үед хэрэглэх нянгийн эсрэг бодис бүтээх нь маш чухал зүйл юм” гэж тэрээр үзэж байна.

Ghaeth H. Yassen эмчий нотолж байгаагаар энэхүү гель хэлбэрийн нянгийн эсрэг бодис нь өнөө үед хэрэглэж буй эмийн бодисууд болон сувгийн эмчилгээний явцад өргөн ашигладаг кальцийн гидроксид зэргээс илүү гэнэ.

“Энэхүү гелийн нянгийн эсрэг удаан хугацааны үйлчлэл нь хангалттай урт хугацаанд үйлчилдэг болохыг Journal of Endodontics ба International Endodontic Journal сэтгүүлүүдэд нийтлүүлсэн өгүүллүүддээ батлан харуулсан” гэж тэрээр хэллээ. “Энэ нь эдэд нийцэл сайтай бөгөөд нянгийн эсрэг үйлчлэлтэй элементийн концентраци бага” гэнэ.

Гелийн хөгжүүлэлтийн дараагийн үе шатанд рентген болон бусад дүрс оношлогоонд зориулан түүний рентген контрастыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet