Судлаачид дотроо эмийн бодис бүхий капсул агуулсан 3D printed denture хөгжүүлж байна
Хиймэл шүд буюу шүдэлбэр хэрэглэгчдэд шүдэлбэр дээр хуримтлагдсан мөөгөнцөрийн халдвараас шалтгаалан амны салст бүрхэвч дээр үрэвсэл үүсэх, улайж хавдаж таагүй байдал үүсгэх нь элбэг тохиолддог. Тэгвэл шүдэлбэрээс шалтгаалсан амны салстын үрэвсэлээс сэргийлэх зорилгоор АНУ-ын University at Buffalo-ын судлаачид дотроо мөөгөнцөрийн эсрэг amphotericin B агуулсан бичил капсул бүхий 3D хэвлэгчээр хэвлэж бэлтгэсэн шүдэлбэрийн технологи хөгжүүлж байна. Капсулд агуулагдах мөөгөнцөрийн эсрэг бэлдмэл нь тодорхой хугацааны давтамжтайгаар капсулаас эмийн бодисыг амны хөндийд ялгаруулж байх гэнэ.
“3D printing технолгийг энэ тохиолдолд ашиглаж байгаа нь түүний цаг хугацаа ба үнэ өртөг хэмнэдэг давуу тал юм” гэж судалгааны багийн ахлагч Buffalo Их Сургуулийн Биологийн тэнхмийн багш Dr. Praveen Arany хэлж байна.
Praveen Arany нарын хөгжүүлж буй энэхүү технологи нь мөөгөнцөрийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс буюу өндөр настнууд, хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэж буй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрэглэхэд маш чухал үр нөлөөтэй гэж үзэж байна. Орчин үед амны салстын үрэвсэлийн эсрэг хэрэглэж буй бусад аргачлалууд болох халдваргүйжүүлэх уусмалаар ам зайлах, шүдэлбэрийг богино долгионоор халдваргүйжүүлэх зэргээс ялгаатай нь энэ шинэ аргачлал нь шүдэлбэрийг зүүж хэрэглэж байх явцад мөөгөнцөрийн халдвараас сэргийлэхээрээ чухал ач холбогдолтой юм.
Энэхүү шүдэлбэрийн талаарх судалгааны материал “Functionalized prosthetic interfaces using 3D printing: Generating infection-neutralizing prosthesis in dentistry,” гарчигтайгаар Materials Today Communications сэтгүүлд хэвлэгдсэн байна.