Фторжуулсан виски худалдаанд гарна
1 min readDec 25, 2017
Хийжүүлсэн чихэрлэг ундааны зэрэгцээ усан үзэм буудайнаас исгэх аргаар гаргаж авдаг спирт агуулсан ундаанууд нь шүдэнд халгаатай болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Тэгвэл энэ чиглэлээр гарч буй судалгааны материалууд, мэргэжилтнүүдийн шаардлагын үүднээс тансаг зэрэглэлийн архи, спиртийн ундаа үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг шүдэнд ээлтэй болгох чиглэлд өөрчлөлт хийж байна. Үүний жишээ болж Galisker Distillery шотланд виски үйлдвэрлэгчид шүдэнд ээлтэй фторжуулсан виски үйлдвэрлэхээ зарласан байна. Тус үйлдвэрийн фтор агуулсан вискинүүд энэ Зул сарын баярын үеэр дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх гэнэ.