Шүд хэт мэдрэгших өвчний тархалт

GANTUMUR.DDS
1 min readFeb 2, 2018

--

Chabanski and Gillam (1997) нарын судалгаагаар шүд хэт мэдрэгших өвчний тархалт нь тухайн улс орны нөхцөл байдлаас мөн судалгаа явуулсан аргачлалаасаа хамаарч дунджаар 8–38% байгаа болохыг тогтоосон байна. АНУ-ын хувьд шүдний хэт мэдрэгшилд өртсөн хүмүүсийн тоо 40 сая гаран байна. (Kanapka 1990)

Ирландийн судлаачид 250 өвчтөн дээр судалгаа хийж үзэхэд шүдний хэт мэдрэгшилтэй өвчтөн 57,2% нь байсан байна. Насны бүлгээр үзвэл 30–39 насанд илүү их тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ер нь шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчдийн талаас их хувь нь шүдний хэт мэдрэгшилд ямар нэг хэмжээгээр заавал өртсөн байдаг бол 30–40 настнуудын дунд илүү их тохиолддог нь судалгаанаас харагдаж байна.

Тайвань улсын судлаачид 780 хүнд судалгаа хийхэд талаас их хувь нь шүдний хэт мэдрэгшилтэй байсан байна. Бага араа болон араа бүлгийн шүд нь хэт мэдрэгшилд илүү их өртөмтгий бөгөөд үүдэн шүдэнд харьцангуй бага тохиолдож байсан байна. (Liu et al. 1998)

Шүдний хэт мэдрэгшил нь шүдний холбоос эдийн үрэвсэлт өвчтэй хүмүүст ердийн өвчтөнүүдээс хамаагүй илүү элбэг тохиолдож байгааг Chabinski et al. судалгаа харуулж байна (1996) Холбоос эдийн үрэвсэлт өвчинтэй 507 өвчтөнд хийсэн судалгаагаар 84% нь шүдний хэт мэдрэгшилтэй байжээ.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet