Шүдний гажиг заслын эмчилгээний улмаас үүсдэг цоорлын цагаан толбыг эмчлэх материал хөгжүүлж байна
VALENCIA, Spain: Шүдний гажиг заслын эмчилгээний дараа брекет зэмсэгийг шүднээс салган авахад тэр хэсэгт нь өнгөрөөс шалтгаалсан эрдэсгүйжлийн ул мөр болох цагаан толбо үүссэн байдаг. Тэгвэл Испанийн судлаачдын судалгаагаар шинэ төрлийн адгезив материал хэрэглэн ийм цагаан толбо үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болохыг тогтоолоо.
Испанийн Universidad CEU Cardenal Herrera их сургууль ба Английн King’s College London ба Бразилийн Federal University of Rio Grande do Sul их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд бүтээсэн гурван төрлийн адгезив материалыг туршилт судалгаанд ашигласан байна. Энэхүү материал нь өөртөө триклозанд суурилсан биоидэвхит нано бичил нэгдэл агуулах тул нян болон мөөгөнцөрийн эсрэг хүчтэй шинж чанартай ба 5, 10, 20 хувийн нэгдлийг хуванцартай хольжээ.
Лабаораторийн орчинд хийсэн туршилт судалгааны үр дүнгээс харахад уг материал нь 24 цагийн дотор нянгийн ялгаран хөгжлийг таслан зогсоож байсан төдийгүй үр дүнгээ 72 цаг барьсан байна. Мөн уг материалын дахин эрдэсжүүлэх шинж чанарыг хангалттай гэж үзэж байна. Мехникийн шинж чанарын хувьд триклозан агуулсан бичил нэгдэл нь бондын шинж чанарт хөндлөнгийн сөрөг нөлөө учруулахгүй тул сайн байлаа.
Судалгааны багийн ахлагч Prof. Salvatore Sauro уг материалын лабораторийн уршилт судалгааг дараагийн шатанд шилжүүлж эмнэлзүйн туршилт судалгаа хийх гэж байгаа тухайгаа Dental Tribune International сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Энэхүү судалгаа нь “Polymerisation, antibacterial and bioactivity properties of experimental orthodontic adhesives containing triclosan-loaded halloysite nanotubes” гарчигтайгаар Journal of Dentistry сэтгүүлийн 2017 оны 11-р сарын 7 дугаарт нийтлэгдсэн байна.