Шүдний салбарын дэлхийн онцлох үйл явдал FDI-World Dental Congress Испанийн Мадрид хотод нээлтээ хийлээ
MADRID, Spain: Энэ өглөө Исапани улсын нийслэл Мадрид хотын Feria de Madrid үзэсгэлэн яармагийн төвд FDI-ын 105 дахь удаагийн World Dental Congress нээлтээ хийж Мадрид хот шүдний салбарын хамтын нөхөрлөл, нийгэмлэгүүдийн цугларсан нийслэл нь боллоо. Мянга мянган шүдний салбарын мэргэжилтнүүд Европ тив, дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын чанартай энэхүү үйл ажиллагаанд хуран цугларч шүдний эмчилгээний салбарын хамгийн сүүлийн үеийн тренд өөрчлөлтүүдийн тухай мэдээлэл авч, шүдний эмчилгээ, лабораторийн чиглэлээр гарсан шинэ бүтээгдэхүүнүүдтэй газар дээр нь танилцаж байна.
Үзэсгэлэн яармаг худалдаанд 200 гаран Испанийн болон Олон улсын пүүс компаниуд оролцож хамгийн сүүлийн үеийн материал, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө дэлгэн үзүүлж байна. Их хурлын шинжлэх ухааны хөтөлбөрт 30 гаран орны 130 олны танил, нэр хүндтэй экспертүүд оролцож ирэх 4 өдрийн турш илтгэлүүд тавина. Мөн их хуралд оролцогчид тусгайлан зохион байгуулж буй World Oral Health Forum, FDI Science Committee Forum хуралдаануудад чөлөөтэй хамрагдаж болох боломжтой бөгөөд энэ хоёр форум дээр тулгуур эдийн өвчний дэлхийн хэмжээний түгээмэл асуудлууд, антибиотикийн тэсвэрт чанарын талаар тус бүр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэ удаагийн Их хурлыг FDI World Dental Federation Испанийн Шүдний эмч нарын Холбоотой хамтран зохион байгуулж байна. Их хурлын үйл ажиллагааны талаар FDI-ын ерөнхийлөгч Dr Óscar Castro Reino маш сайхан арга хэмжээ болж байгааг дурдаад Европын өмнөд хэсгийн Шүдний мэргэжилтнүүдийн хувьд түүхэнд тэмдэглэгдэх маш чухал үйл явдал болж байгааг цохон тэмдэглэлээ.
“Мадрид хотод болж байгаа энэ удаагийн FDI World Dental Congress энэ 10 жилдээ Европт тохиолдож буй хамгий чухал үйл явдалд тооцогдно гэдэгт итгэлтэй байна” гэж тэрээр Dental Tribune сонинд өгсөн ярилцлагадаа дурдлаа.
Хэрэв онлайнаар урьдчилан бүртгүүлж чадаагүй бол Их хурал дээр on site бүртгэл ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Тун саяхан Испанийн Барселона хотод болсон террорист халдлагын дараа хурлын зохион байгуулагчид үйл ажиллагааг аюулгүй явуулахын тулд аюулгүй байдлын бүх шаардлагатай арга хэмжээг авсан байна. Оролцогчид мөн FDI-ын хамгийн сүүлийн үеийн төслүүдийн талаар мэдээлэл авах боломжтой ба World Oral Health Day 2018 компанит ажиллагааны нээлт энэ удаагийн Их хурал дээр нээлтээ хийнэ. Их хурлын үйл ажиллагааны тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Dental Tribune International-ын хамтын ажиллагааны хүрээнд World Dental Daily сонин дээр нийтлэнэ. Мөн Их хурлын албан ёсны веб хуудсаас авч болох гэнэ.