Шүдний салбарын мэргэжлийн холбоод, нийгэмлэгүүдийн анхааралд
1 min readMay 14, 2018
Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны үйл ажиллагааны өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд тус салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоод, нийгэмлэгүүдийн мэдээллийг дахин шинэчлэн бүртгэж авч байна.
Иймд салбарын мэргэжлийн холбоод нийгэмлэгүүд 2018 оны 5-р сарын 29 хүртэл хугацаанд дараах мэдээллийг Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны хаягаар илгээнэ үү
- Холбоо, нийгэмлэгийн тэргүүн
- Холбоо, нийгэмлэгийн дэд, тэргүүн, нарийн бичгийн дарга
- Холбоо, нийгэмлэгийн дүрэм
- Гэрчилгээний хуулбар
- Сүүлийн жилийн үйл ажиллагааны товч тайлан
- Үйл ажиллагаа явуулж буй албан ёсны хаяг
- Харилцах утас, и-мэйл