Шүдний тулгуур эдийн өвчний үе шатууд, бичил түвшинд ба эмнэлзүйн практикт илрэх шинж тэмдэгүүд

GANTUMUR.DDS
4 min readOct 26, 2017

--

2005 онд хуралдсан 5 дахь удаагийн European Workshop on Periodontology Их Хурлаар буйлны үрэвсэл ба шүдний холбоос эдийн үрэвсэл нь өөр хоорондоо хамааралтай нэгэн ижил төрлийн архаг үрэвсэлт өвчин бөгөөд даамжирсан байдлаар шүдний тулгуур бүтцүүдийг гэмтээдэг гэсэн харилцан ойлголцолд хүрсэн байдаг. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт дараах зүйлсийг тусгаж өгсөн байна: (1) Буйлны үрэвсэл нь өмнө нь бидний үзэж байснаас илүү ноцтой үр дагавартай (2) Буйлны үрэвсэлээс урьдчилан сэргийлнэ гэдэг нь шүдний холбоосын үрэвсэл үүсэхээс давхар сэргийлж байгаа хэрэг юм (3) Буйлны үрэвсэл болон шүдний холбоосын үрэвсэлд өртөх байдал нь хүн бүрт харилцан адилгүй маш ялгаатай

1976 онд Schroeder болон түүний хамтрагчдын хийсэн эрүүл эдээс шүдний холбоосын үрэвсэл үүсэх маш сайн баримтжуулсан загвар судалгааны материалыг дахин эргэн харж сүүлийн үеийн судалгаагаар баяжуулсан байна. (Kinane et al., 2008)

Эрүүл эдээс буйлны үрэвсэл, улмаар шүдний холбоос эдийн үрэвсэл үүсэх үе шатууд

Эмнэлзүйн хувьд эрүүл буйл гэж юу вэ?

Эрүүл буйл гэдэг нь гистологийн хувьд ямар нэгэн үрэвсэл гэж үзэх голомт байхгүй эрүүл төлөв байдал бөгөөд энэ байдлыг амны хөндийн орчинд өнгөрийн хуримтлалаас тусдаа авч үзэх нь маш их бэрхшээл дагуулдаг. Иймд “Эмнэлзүйн хувьд эрүүл буйл” гэсэн нэр томьёог амны хөндийн эрүүл ахуйг зөв баримталдаг өвчтөн дээр ашигладаг. Хэдийгээр өвчтөн өөрөө маш идэвхтэй эрүүл ахуйн дэглэмийг баримталдаг байлаа ч өнгөрийн хуримтлал үүсэх л юм бол түүнийг дагаад гаднаа ил харагдах зүйлгүй ч буйлны эдийн бичил гистологийн түвшинд анхдагч хэлбэрээр үрэвсэлийн голомт үүсдэг гэдгийг мартаж болохгүй.

Үрэвсэлийн эх суурь тавигдах

Өнгөр хуримтлагдсанаас 24 цагийн дотор үрэвсэлийн процесс эхлэнэ. Бичил түвшинд цусны судсууд тэлж буйлны ховилын шингэн (gingival crevicular fluid)-ий хэмжээ ихсэнэ.

Цусны судас тэлсэнээр:

Нейтрофиль эсүүд буйлны ховилруу ялгарна. Эс хоорондын адгез үүсгэгч молекул (ICAM1) ба эндотелийн лейкоцит адгезлагч молекул (ELAM-1)-тай холбоо үүсгэнэ

Цөөн тооны лимфоцит ба макрофаг эсүүд илрэнэ

Ихэнх лимфоцитүүд нь гадаргуу дээрээ cluster deter minant 44 (CD44) рецепторуудыг боловсруулах чадвартай байна. Энэ нь холбогч эдтэй холбоо үүсгэх боломж олгоно

Ийнхүү эсийн хариу урвал 2–4 хоног үргэлжилэх бөгөөд өнгөрөөс ялгарах хорт бодис болох орчны эдийн хамгаадах хариу урвалын дүнд процесс үргэлжилнэ. Энэ үе шатанд гаднаасаа бол буйл эрүүл мэт харагдана.

Буйлны үрэвсэлийн эрт үеийн шинж тэмдэг

Өнгөр хуримтлагдсанаас хойш 1 долоо хоногийн дараа эрт үеийн буйлны үрэвсэлийн шинж тэмдэг илрэнэ. (Зураг 8.4)

Үрэвсэлийн нэвчдэс ихсэнэ

Цусны судас өргөсч тэр хэсэгт илүү их судасжилт үүссэнээр буйл үрэвсэлийн улаан өнгөтэй болж эмнэлзүйн шинж тэмдэг илрэнэ

Лимфоцит ба нейтрофиль эсийн хэмжээ ихсэж үрэвсэлийн нэвчдэс дотор тоо толгойгоороо давамгайлна. Маш цөөн тоогоор плазма эсүүд илрэнэ.

Фибробластад эсийн зэдрал үүсч байгаа шинж тэмдэг ажиглагдаж эхлэнэ

Нэвчдэс бүхий хэсэгт буйлны эдийн коллаген задарч байгаа нь ажиглагдана. Энэ нь тэр хэсэгт нэвчдэсийн эсүүд хуримтлагдах боломж олгоно

Завсрын холбогч эд болон хучуур эдийн суур эс ялгаран хөгжилд орж механик барьер үүсгэх гэж оролдоно

Шүдний цөгцөн талын зарим хучуур эдүүдэд гэмтэл үүссэнээр өнгөрийн хуримтлал улам гүнрүү шилжиж буйлан доогуур байрлалтай болно

Үүний дараа буйлны үрэвсэлийн эрт үе шат хожуу үе шатанд шилжинэ

Буйлны үрэвсэлийн хожуу үеийн шинж тэмдэг

Яг хэзээ энэ үе шатанд үрэвсэл шилжихийг урьдчилан таамаглахад хэцүү. Буйлны үрэвсэлийн хожуу үе шатанд:

Буйлны ховилын шингэн ихсэнэ

Үрэвсэлийн нэвчдэсийн хэмжээ бүр ихсэнэ

Нейтрофиль эсүүд давамгайлж миграци хийх нь ихсэнэ

Үрэвсэлийн нэвчдэсийн 1030%-ыг плазма эсүүд бүрдүүлнэ

Фибробластад эсийн задрал болж байгаа нь байнга ажиглагдна

Буйлны коллаген их хэмжээгээр задарсанаар эсийн нэвчдэс илүү ихээр хуримтлагдах зай үүсгэнэ

Буйлны завсрын холбогч эдийн шүдний гадаргууд үүсгэсэн холбоос тасарч буйлны ховил улам гүнзгийрч эмгэг хөндий үүснэ. (Буйлны хуурамч хэлбэрийн эмгэг хөндий)

Буйлны ховил дотор өнгөр хуримтлагдах боломж нэмэгдэж өнгөрийн хуримтлал шүдний сурвалжийн оройн зүг тэлнэ.

Эмнэлзүйн хувьд үрэвсэлийн шинж тэмдэг тод илэрч буйл улайн хавдаж, цус гарна

Үрэвсэлийн байдал архаг хэлбэрт шилжиж улмаар шүдний холбоос эдийн үрэвсэл үүсэх нөхцөл байдалд хүрнэ

Үрэвсэлийн хүндэрсэн үе шат

Буйлны эмгэг хөндий улам гүн болж өнгөрийн хуримтлал улам гүнрүү шилжинэ. (Зураг 8.7, 8.8)

Үрэвсэлийн нэвчдэс холбоос эдийн гүнрүү тархана

Плазма эс үрэвсэлийн нэвчдэсийн 50%аас дээш болно

Шүдний холбоосын үрэвсэлийн дахин нөхөн сэргэхгүй хэлбэрийн үед дараах эргэн сэргэхгүй өөрчлөлтүүд гарна

Шүдтэй холбогдсон шүдний холбогч эдүүдийн холбоо тасрана

Завсрын холбогч эдүүд шүдний сурвалжийн оройруу нүүснээр шүдний холбоосын үрэвсэлийн жинхэнэ эмгэг хөндий үүснэ.

Түүшин ясны бүрэн бүтэн байдал алдагдана

Холбоосын үрэвсэл эхлэх үе шатанд буйлны ховилын гүн 4–5 мм, clinical attachment loss (CAL) 1–2 мм байна. Ясны эдийн алдагдал хэвтээ чиглэлд үүсч буйлны ховил ясны түвшинээс дээш байна. (Зураг 8.7)

Үүний дараа үрэвсэлийн үе шат хүндрэх тусам буйлны ховилын гүн эмгэг хөндий болж 6мм болон түүнээс их болно, CAL-ын алдагдал 3–4 мм, хүндэрсэн үедээ 5 мм болон түүнээс их болж ясны эдийн алдагдал босоо чиглэлд мөн үүсч буйлны ховил ясны эдийн түвшинд хүрнэ. (Зураг 8.8, 8.9)

Буйлны эрүүл эдээс буйлны үрэвсэл, улмаар шүдний тулгуур эдийн өвчин үүсэх процессийг яг яаж явагдахыг урьдчилан таамаглахад бэрхшээлтэй байх ба амны хөндийн нөхцөл байдал, эмгэг төрөгч ба амны хэвийн үйл ажиллагаатай нянгуудын харьцаа, орчны эдийн хариу урвал болон бусад эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаалах тул хүн бүрт харилцан адилгүй шинж тэмдэгээр илэрдэг.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet