Шүдний цоорол зогсоох үйлчилгээтэй хоол хүнс (Cariostatic foods)

GANTUMUR.DDS
3 min readOct 27, 2017

--

Шүдний цоорол зогсоох үйлчилгээтэй буюу кариостатик хоол хүнсэнд шүдний эрдсийн алдагдалд нөлөөлдөггүй шүд цоорлын процессийг дэмждэггүй хоол хүнс хамаарна. Зарим нэг хоол хүнс нь кариостатик шинж чанар агуулдаг нь шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд томоохон хэмжээний хувь нэмэр оруулдаг.

Өөх тос- Нүүрс ус хэрэглээний дараа үүсэх амны хөндийн хүчиллэг орчиныг саармагжуулдаг. Махны гаралтай өөх тосыг чихэрлэг хоол хүнс идэхийн өмнө хэрэглэх нь зохимжтой.

Уураг нь хүчиллэг орчинд буферийн үүрэг гүйцэтгэж саармагжуулах шүлсэнд байх шээсний хучилийн хэмжээг ихэсгэж өгдөг. Энэ нь нүүрус буюу чихэрлэг хоол хүнс идсэний дараа их хэмжээний уураглаг хүнс идэхэд амны хөндийн pH орчин маш түргэн хугацаанд 7,0 хүрдгээс харагдана. Бага зэрэг чихэрлэг зүйл тэгээд бага зэрэг бяслаг, чихэрлэг зүйл тэгээд бяслаг гэх зэргээр идвэл амны хөндийн орчинд маш тохиромжтой. Махны гаралтай уураг нь яг өөх тосны адил үйлчилэлтэй учир чихэрлэг зүйл идэхээс өмнө хэрэглэх нь зүйтэй.

Фосфат- Хүчлийг саармагжуулах үйлчилгээтэй. Фосфатын нэгдлийг чихэрлэг зүйлд нэмэлтээр хийж өгөхөд шүд цоорол үүсдэггүй болох нь судалгаагаар батлагдсан. Гэвч фосфатын цоорлын эсрэг үйлчилэл нь фторын адил удаан хугацааных бус юм.

Фтор- фторын шүд хамгаалах үйлчилгээ нь маш тогтвортой бөгөөд мах идсэний дараа ч үйлчилгээ нь хэвээр байдгаараа сайн талтай. Фтор нь байгалийн гаралтай зарим нэг хоол хүнс тухайлбал цайны ургамал, далайн гаралтай хоол хүнсэнд маш бага хэмжээгээр агуулагдна. Фтор нь хоол хүнс, ус, ундаа зэргийг хэрэглэх үед шүлсэнд ялгарч шүдний гадаргууд нэвчиж шүдийг хүчлийн нөлөөнөөс хамгаалж байдаг. Фтор нь бактерийн эсрэг болон өнгөрийн эсрэг үйлчилгээтэй.

Сахар орлуулагч

Сахар оруулагчидад синтетик гаралтай амт оруулагчид буюу сахарине, аспартейм болон sugar alcohol зэрэг хамаарах бөгөөд маш олон хүсний бүтээгдэхүүн эдгээрийг сахарын оронд хэрэглэж бүтээгдэхүүний шүдэнд цоорол үүсгэх шинж чанарыг бууруулсан байдаг.

Синтетик амт оруулагч болон sugar alcohol нь хоёулаа цоорол үүсгэдэггүй шинж чанартай боловч синтетик амт оруулагч нь зөвхөн калоригүй буюу илчлэггүй.

Ер нь бол ердийн сахар болон sugar alcohol нь амт төлөв байдлаараа бараг адилхан боловч зарчимын том ялгаа sugar alcohol ердийн сахар шиг цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэдэггүй. Sugar alcohol-ийг сахарын атомд устөрөгчийн атом нэвчүүлэх байдлаар гаргаж авдаг. Sugar alcohol хэрэв гэдсэнд дангаараа орвол хавчих, хөөх, суулгах үйлчилгээ үзүүлнэ. Иймд АНУ-ын Эм, Хоол хүнсний зохицуулах газар (FDA)-аас үйлдвэрлэгчидэд Sugar alcohol хэрэглэсэн хоол хүнсэнд суулгах үйлчилгээтэй гэсэн анхааруулга бичихийг шаарддаг.

Sugar alcohol-ын төрөл

Xylitol- нь хамгийн өргөн хэрэглэгддэг сахар орлуулагч sugar alcohol төрлийн бодис юм.

Үүнийг дараах шалтгааны улмаас хамгийн өргөн хэрэглэдэг.

1. Нянгийн гаралтай өнгөр нь Xylitol-той бодисын солилцоо явуулж чаддаггүй

2. Xylitol нь амны хөндий, шүлсэн дэх S. Mutans-ийн хэмжээг бууруулдаг

Мичиганы Их Сургуулийн судлаачид Xylitol асгуулсан бохь нэг удаадаа 5 мин өдөрт 3–5 удаа зажилсан хүүхдүүдэд шүд цоорол үүсэх боломжгүйг баталсан байна. Xylitol нь байгалийн гаралтай гүзээлзгэнэ, эрдэнэшишийн гол, жимс, хүнсний ногоо, мөөг, зарим далайн замаг зэрэгт агуулагддаг.

Sorbitol- Энэ бодисыг глюкозод устөрөгчийн атом нэвчүүлэх байдлаар гаргаж авна. Судлаачид сорбитол агуулсан бохь зажилах нь шүдний цооролд өртөх эрсдлийг маш сайн бууруулдаг болохыг тогтоосон байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet