Шүдний эмнэлгийн халдвар хамгааллын дэглэм
Хэдийгээр халдвар хамгаалал нь эрүүл мэндийн ерөнхий тусламж үйлчилгээний хувьд төдийлөн анхаарал татдаггүй орхигдсон асуудал боловч шүдний эмнэлгийн хувь энэ нь эн тэргүүний чухал зүйл болохын хувьд сүүлийн 30 гаран жил энэ асуудал дээр идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж чанарын ахиц дэвшил гараад байна. Шүдний эмнэлгийн халдвар хамгаалалд шаардлагатай зүйлсүүдийн талаар дурьдвал
1.Сургалт
Халдвар хамгааллын түвшин өндөр хэмжээнд байхад хамгийн чухал зүйл нь халдвар хамгааллын мэргэжилтний сургалт авах явдал юм. Долоо хоног бүрийн эмч нарын зөвлөгөөн дээрээ халдвар хамгааллын асуудлаар тусгайлан хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй.
Мөн эмнэлэгийн мэргэжилтнүүдэд зориулсан
- Малгай бээлийн өмсөх стандарт зааварчилгаа
- Гар ариутгалын зааварчилгаа
- Усан хангамжийн эх үүсвэр болон шүдний креслийг ариутгах, халдваргүйжүүлэх зааварчилгаа
- Багаж зэмсэгийг ариутгах, халдваргүйжүүлэх зааварчилгаа
- Өвчтөний аюулгүй байдлын зааварчилгаа зэрэг гарын авлага товхимолуудыг гарын дор байлгах
2.Урьдчилан сэргийлэлт
Шүдний эмнэлгийн халдварын урьдчилан сэргийлэлт гурван түвшинд байна. Нэгдүгээр түвшин эмнэлгийн байгууллагаас өвчтөнд халдвар дамжуулахаас сэргийлэх. Хоёрдугаар түвшин өвчтөнөөс өвчтөнд халдвар дамжуулахаас сэргийлэх. Гуравдугаар түвшин орчны хүчин зүйлсээс нэн ялангуяа усан хангамжийн эх үүсвэрээс өвчтөнд халдвар дамжуулахаас сэргийлэх
3.Ариутгах халдваргүйжүүлэх
Нэг өвчтөнөөс нөгөөд халдвар дамжуулахгүй байх нь эмнэлгийн байгууллагаас дээд зэргийн анхаарал болгоомжтой байхыг шаардах бөгөөд өвчтөний үзлэгийн хооронд өмнөх өвчтөний хүрсэн гадаргуу болон үзлэгийн хэсгийг иж бүрэн ариутгаж халдваргүйжүүлэх шаардлагатай. Энэ зорилгоор хамгаалалтын гялгар хүүдий болон зориулалтын ариутгалын шүршигч уусмалуудыг ашиглана. Бусад өвчтөнд ашиглах зэмсэгүүдийг зориулалтын аппаратанд өндөр даралтын дор уураар, хуурай халуун агаараар, химийн уураар ариутгаж, халдваргүйжүүлнэ. Ариутгаж халдваргүйжүүлэсэн зэмсэгийг үзлэгийн зориулалтын хуванцар савалгаанд савлаж, битүүмжилж зөвхөн өвчтөний нүдэн дээр задлах хэрэгтэй. Задалсан зэмсэгээ ариутгасан тавцан дээр тавьж нүцгэн гараар биш бээлийтэй гараар харьцах нь чухал.
4.Усан хангамж
Өвчтөний амаа зайлдаг уусмалд байнга анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ зорилгоор шүдний үзлэгийн креслийн усан хангамжид өндөр хүчин чадалтай цэвэр усны шүүлтүүр тавих нь чухал. Үзлэг болгоны дараа өвчтөний ам зайлах зориулалтын усыг 30 сек хугацаанд урсгаж зайлах хэрэгтэй.
5.Бусад авах арга хэмжээ
Шүдний эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг Гепатит В болон бусад халдварт өвчнүүдийн вакцинжуулалтанд хамруулах. Агаар дуслын замын халдвар, ханиад томуу туссан бол өвчтөнтэй