Шүлсний mucins цоорлын эсрэг чухал үүрэг гүйцэтгэдэг

GANTUMUR.DDS
1 min readOct 27, 2017

--

CAMBRIDGE, Mass., USA: Шүд цоорох өвчин буюу Dental caries нь дэлхийн даяар өргөн хэмжээнд тархсан өвчин бөгөөд гол шалтгааныг нь Streptococcus mutans нян гэж үздэг. Саяхан хэвлэгдсэн судалгаагаар mucus-ийн бүрэлдэхүүнд хамаардаг шүлсний нунжгай байдлыг үүсгэгч salivary mucins нь S. Mutans зэрэг нянгуудын үүсгэсэн хорт хүчин зүйлсийг саатуулахад чухал үүрэг гүйцэтгэдгийг илрүүлсэн бөгөөд энэ нь шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй байж болох юм байна.

S. mutans нь шүдний гадаргууд үүссэн наалдамхай нимгэн давхаргад наалдаж тэр орчимдоо хүчил ялгаруулсаны улмаас паалангийн бүтцийг түлж гэмтээн цоорол үүсгэдэг.

S. mutans –ын колони үүсгэгч төхөөрөмж болон флюренс микроскопын судалгаагаар судлаачид MUC5B salivary mucins ихтэй орчинд S. Mutans-ийн өсөлтөнд 24 цагийн дотор ямар нэг өөрчилөлт явагддаггүй болохыг илрүүлсэн байна. MUC5B salivary mucins нь S. Mutans-ын шүдний гадаргууд наалдалтыг бууруулдаг байна.

Энэ судалгааны үр дүнг үндэслэн судлаачид MUC5B salivary mucins нь шүдний цоорлоос урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж үзэж байна.

Энэхүү судалгаа нь “Salivary Mucins Protect Surfaces from Colonization by Cariogenic Bacteria” гарчигтайгаар Applied Environmental Microbiology сэтгүүлд 10 сарын 24 өдөр онлайн хэлбэрээр нийтлэгдсэн бөгөөд Harvard University ба Massachusetts Institute of Technology-ийн судлаачдын хамтын бүтээл юм байна.

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet