Эмнэлзүй: МТА-р суваг ломбодох тухай

GANTUMUR.DDS
1 min readOct 28, 2017

--

Суваг ломбодох болон суваг дүүргэгч материал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, сувгийг зай завсаргүй бүрэн дүүргэдэг, агшдаггүй, оройн эдийг цочроох нөлөөгүй, рентгенд харагддаг байх хэрэгтэй. Хамгийн өргөн хэрэглэгддэг суваг ломбодох материал болох гуттаперч нь суваг дүүргэх чанараар муу тул заримдаа шүдний оройн эдэд дахин халдвар орж, үрэвсдэг.

Иймд зарим хүндрэлтэй шүдийг ломбодохдоо МТА ашиглаж болно. МТА-р ломбодсон шүд илүү бат бөх (хугаралд тэсвэртэй), эдгэрэлт хурдан, өвчин дахих магадлал бага байдаг. Гэхдээ МТА нь өртөг ихтэй материалаас гадна шүдний өнгийг өөрчилдөг материал гэдгийг санаж, тохиолдлоо зөв сонгох нь чухал. Жишээ нь үүдэн шүдэнд болж өгвөл ашиглахгүй байх гэх мэт.

Мөн зарим практикт шүдний ломбыг илүү чанартай болгож байна гээд МТА-г суваг дүүргэгч болгон ашигладаг. Гэвч энэ нь бусад суваг дүүргэгч ашигласнаас илүү үр дүн үзүүлдэггүй учраас үнэтэй материалыг дэмий үрж буй хэрэг болдог.

Бэлтгэсэн: О.Цэцэн

--

--

GANTUMUR.DDS
GANTUMUR.DDS

No responses yet