Ясны эд нөхөн сэргээх Bone Grafting
Шүдний имплантын эмчилгээ хийхэд суулгасан имплантын бэхэлгээ болон орчны зөөлөн эдийн хэлбэр дүрсийг зөв гаргахад ясны эд хангалттай байх нь маш чухал. Яс болон буйлны зөөлөн эдийн харилцан тэнцвэртэй байдал нь имплантын эмчилгээний үр дүнг сайн болоход, имплантыг удаан хугацаанд оршин тогтноход шууд нөлөөтэй.
Тэгвэл энэ зорилгоор ясны эд нөхөн сэргээх Bone Grafting ажилбарыг гүйцэтгэдэг.
Өнөөдөр зах зээл дээр төрөл бүрийн Bone Grafting материал худалдаалагдаж байна. Иймд зөв материал сонгон авахын тулд Bone Grafting материалын шинж чанар, ясны эдийг нөхөн сэргээхэд ямар арга замаар нөлөө үзүүлдэг тухай мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал. Хэдийгээр пүүс компаниуд өөрсдийн материалуудыг төрөл бүрээр сурталчилдаг ч өнөөг хүртэл тухайн хүнээс өөрөөс нь авсан ясны эд болон өөр хүнээс авч хөлдөөж бэлтгэсэн донорын бэлдмэл яс л osteoinductive шинж чанартай болох нь тогтоогдсон байдаг. Бусад төрлийн Bone Grafting материалууд нь бүгд osteoconductive шинж чанартай.